Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнийн эмээр үйлчлүүлж буй Улаанбаатар хотын иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа
Түлхүүр үг:
Эмийн үнийн хөнгөлөлт, Тусламж үйлчилгээний чанарХураангуй
Үндэслэл: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэхэд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн байдлыг судлах зайлшгүй шаардлага байдаг1. Зорилго: Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнийн эмээр үйлчлүүлж буй Улаанбаатар хотын иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлох. Арга аргачлал: Сэтгэл ханамжийн судалгааг эмийн сангаар үйлчлүүлж байгаа эмийн үнийн хөнгөлөлт эдэлж байгаа иргэдээс ЭМС-ийн 2014 оны 13 дугаар тоот тушаалаар батлагдсан аргачлал, A.Parasuraman, нарын (1988) загварт тулгуурлан урьдчилан боловсруулсан 5 бүлэг 35 хувьсагч бүхий асуумжаар авч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг Лайкетрын 5 хэмжээсээр үнэлсэн. Үр дүн: 1. Эмийн үнийн хөнгөлөлт эдэлж буй иргэдийн судалгаа: Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)аас эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээнд 2012 онд давхардсан тоогоор 706 мянган даатгуулагчдад 4.8 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулж байсан бол 2019 онд 42.4 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд улсын хэмжээнд давхардсан тоогоор 1.5 сая даатгуулагчийн эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 40.6 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Дүгнэлт: 1. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргадаг оношийн бүлгийн зардал, эмийн үнийн хөнгөлөлтийн жагсаалтад багтах эмийг сонгохдоо Монгол улсад зонхилон тохиолдох өвчлөлийн байдалтай уялдсан, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байна. 2. Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт эдлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүд нь тухайн эмийн санд эм олгохоор баталсан төсөв болон жагсаалтанд байгаа эмийн хангамж, хүртээмжээс шалтгаалж сэтгэл ханамжгүй байхад нөлөөлсөн байна. 3. Улаанбаатар хотын эмийн санд хувьд эрүүл мэндийн даатгалын жорын дагуу эмийн үнийн хөнгөлөлтөөр үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн байдал нь I шатны судалгаагаар 3.634 буюу 72.688% байгаа бол II шатны судалгаагаар 3.912±0.50 буюу 78.248% байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Мөнхбат
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
