Цочмог В вирүст хепатитийн халдварт өртөх эрсдэлтхүчин зүйл, эмнэлзүйн явцыг дагаж судалсан нь

Зохиогчид

  • Б.Батсүх *Халдварт өвчин судлалын тэнхим, АУС, АШУҮИС , Цочмог хепатитийн тасаг, ХӨСҮТ Зохиогч
  • О.Чимэдсүрэн Эрүүл Мэндийн Яам Зохиогч
  • О.Баатархүү *Халдварт өвчин судлалын тэнхим, АУС, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

АУС, АШУҮИС, Цочмог хепатитийн тасаг, ХӨСҮТ Эрүүл Мэндийн Яам Цахим хаяг: baatarkhuu@mnums.edu.mn

Хураангуй

Үндэслэл: Монгол улс 1991 оноос В вирүст хепатитийн (ВВХ)-ийн эсрэг дархлаажуулалтыг төрсөн нярай хүүхэд бүрт хийх болсоноор хепатитийн В вирүсийн халдварын өвчлөл буурсан үзүүлэлттэй байдаг. Хэдий тийм боловч вакцинжуулагдаагүй насанд хүрэгчдийн дунд өвчлөл бүртгэгдсээр байна. Материал арга зүй: 2017-2019 онд ХӨСҮТ-д цочмог В вирүст хепатит оношоор хэвтэн эмчлүүлсэн 105 өвчтөнүүдийг судалгаанд хамруулан нэг жилийн хугацаанд дагаж, эмнэлэгт суурилсан когорт судалгааны загвараар судалгааг явуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 25.2±6.0, 21-30 насны залуучуудын дунд өвчлөл хамгийн өндөр буюу 67.6%-ийг эзэлж байна. Цочмог ВВХ-ийн сүүлийн зургаан сарын дотор халдварт өртөх эрсдэлийг судлахад 12.5% нь шүдний ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн, гоо сайхны салонд шивээс хийлгэсэн 4(3.85%), чих цоолуулсан 3(2.9%)–ийг эзэлж байв. Элэгний үйл ажиллагааны шинжилгээнд билирубин, АЛАТ, АСАТ-ын хэмжээ тасралтгүй буурсан үзүүлэлттэй байв. Ийлдэс судлалын шинжилгээнд HBsAg хяналтын 6 дахь сард 7.6%, 12 дахь сард 6.7% эерэг тодорхойлогдсон. Дүгнэлт: Шүдний эмчилгээ хийлгэх, тохиолдолын бэлгийн хавьталд орох, хумсны хутгаа дундаа хэрэглэх зэрэг нь цочмог В вирүст хепатитийн халдварт өртөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Цочмог В вирүст хепатитаар өвчлөгсдийн 93.3% нь эдгэрч, 6.7% нь хепатитийн В вирүсийн архаг халдварт шилжсэн ба архаг халдварт шилжигсдийн 71.4% нь хепатитийн Дельта вирүсийн халдвар тодорхойлогдож байна

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Чимэдсүрэн, О.Баатархүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл