Хүүхдийн сүрьеэгийн тархвар судлал, эмнэлзүйн судалгааны дүн

Зохиогчид

  • Г.Долгорсүрэн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • П.Энхцэцэг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Г.Жаргалсайхан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Б.Буянтүшиг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Б.Мөнхзул Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • А.Алтанцэцэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Р.Оюунгэрэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Хүүхдийн сүрьеэ, Тархвар судлал, Эмнэлзүй, Эмэнд тэсвэртэй сүрьеэ

Хураангуй

Дэлхий даяар жилд 15 хүртэлх насны 1.1 сая хүүхэд сүрьеэгээр өвчилж, 230.000 нь нас бардаг1. Манай орны хувьд жил бүр шинэ сүрьеэгээр 400 орчим хүүхэд өвчилж байгаа нь нийт өвчлөлийн дотор 10%-ийг эзэлж байна. 2019 онд 0-14 насны 382 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь нийт тохиолдлын дотор 10.5%-г эзэлж байгаа ба өнгөрсөн оноос 89 тохиолдол буюу 2.1 хувь нэмэгджээ3. Бид 2016-2018 онд ХӨСҮТ-д сүрьеэ оношоор хэвтэн эмчлүүлсэн 710 хүүхдийн өвчний түүхэнд дескриптив судалгаа хийлээ. Нийт хүүхдийн дотор сүрьеэгийн өвчлөл ижил түвшинд (0-4 нас 22.8%, 5-9 нас 23.0%, 10-14 нас 22.5%, 15-18 нас 31.7%) байна. Сүрьеэ оношлогдсон хүүхдийн 32.5% нь ойрын хавьталтай, бүх насанд хавьтал тодорхойгүй гэсэн өгүүлэмж зонхилж байлаа. Хүүхдийн 60.8%-д эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үед, 38.4%-д хавьтлын сэргийлэх үзлэгийн явцад сүрьеэг илрүүлжээ. 0-4 нас (n=140, 86.4%), 5-9 нас (n=136, 83.4%), болон 10-14 насанд (n=115, 71.9%) уушигны бус хэлбэр давамгайлж (p=0.000) байхад 1518 насанд уушигны (n=102, 45.3%) болон уушигны бус хэлбэр (n=109, 48.4%) ижил хэмжээнд оношлогдсон бөгөөд энэ насанд бусад насны бүлэгтэй харьцуулахад аль аль хэлбэр нь илүүтэй (p=0.000) байлаа. Нийт хүүхдийн 88.7%-д туберкулины сорилыг оношлогооны зорилгоор ашиглаж, 51 (7.1%) нь эмэнд тэсвэртэй сүрьеэ оношоор эмчлүүлжээ. Дүгнэлт: 18 хүртлэх насны хүүхдийн дунд сүрьеэгийн өвчлөл ижил тархалттай, 15-аас дээших насныханд уушигны болон уушигны бус хэлбэрийн, 15-аас дооших насныханы дунд уушигны бус хэлбэрийн сүрьеэ зонхилж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Буянтүшиг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл