Ходоодны булчирхайлаг эсийн хавдрын оношилгоонд ялтас, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн ач холбогдлыг судалсан дүн

Зохиогчид

  • Ц. Цэнджав Хөнгөвчлөх эмчилгээний тасаг,ХСҮТ Зохиогч
  • М.Адилсайхан Хавдар судлалын тэнхим, АШУҮИС Зохиогч
  • Н.Баялагмаа Цус судлалын тэнхим, АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Ходоодны хавдар, Ялтас, Ялтсын дундаж эзэлхүүн, CEA, CA19-9, CA72-4, Эсийн шинжилгээ

Хураангуй

Ходоодны хавдрын (ХХ) өвчлөл болон нас баралтаар монгол улс дэлхийд тэргүүлсээр байна. ХХ-ыг лабораторийн болон багажийн шинжилгээний тусламжтайгаар оношилдог. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ)-ний ялтас, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн өөрчлөлтүүдийг үнэлснээр хавдрыг эрт үед нь оношлох боломжтой гэж судлаачид тэмдэглэсэн. Бид ходоодны булчирхайлаг эсийн хавдартай (ХБЭХ) үйлчлүүлэгчдийн ЦДШ-нд илрэх ялтас, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг үнэлж, оношилгооны ач холбогдлыг судалсан. Судалгаанд ХБЭХ оношлогдсон 29-75 насны 112 хүн, эрүүл бүлгийн 21-69 насны 98 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас өвчтэй бүлэгт-52.7±11, хяналтын бүлэгт-44.6±12, хүйсийн хувьд 68.8% нь эрэгтэйчүүд байв. Хавдартай бүлгийг эрүүл бүлэгтэй харьцуулан судлахад ялтсын тоо (PLT) хавдартай бүлэгт ихэсч (p<0.001) байсан бол ялтсын дундаж эзэлхүүн (MPV) хавдартай бүлэгт буурч байв (p<0.001). MPV-ийн лавламж хэмжээний байж болох утгыг тодорхойлж, ЦДШний бусад үзүүлэлтүүдтэй уялдуулан судлахад MPV нь ялтастай (p=0.04), ялтсын эзлэх хувьтай (p=0.03), ялтсын тархалтын өргөнтэй (p=0.001) статистик ач холбогдол бүхий хамааралтай байв. Хавдрын маркерийн мэдрэг болон өвөрмөц чанарыг тодорхойлон үзэхэд СА72-4 27.6%, 18.5%, (AUC=0.54), CEA19%, 20.4%, (AUC=0.49) байсан бол СА19-9 12.1%, 1.9%, (AUC=0.53) байв. Хавдрын маркеруудыг MPV-тэй уялдуулан судлахад статистик ач холбогдол бүхий (p<0.01) хамааралтай байлаа. Нийт өвчтөнүүдийн 66.9% нь хожуу үедээ оношилогдсон ба 83.5% нь эсийн ялгарал муу байв. Эсийн ялгарлын өөрчлөлтийг MPVтэй уялдуулан судлахад ялгарал дунд болон муу үед PLT-ийн тоо өсч (p<0.001), MPV буурч байлаа (p<0.001). Дээрх үр дүнгээс харахад захын цусан дахь ялтас, түүний нэмэлт үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг үнэлж, хавдрын бусад шинжилгээний үзүүлэлтүүдтэй уялдуулан дүгнэх нь ходоодны хавдрыг эрт үед нь оношлох боломжыг бүрдүүлж байгаа юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Адилсайхан, Н.Баялагмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл