Фолийн катетр болон мизопростолоор умайн хүзүүг төрөлтөнд бэлдсэн үр дүнг үнэлсэн нь
Түлхүүр үг:
Төрөлт сэдээлт, Мизопростол, Окситоцин, Фолийн катетр, Кесар мэс засалХураангуй
Үндэслэл: Орчин үеийн эх барихын шинжлэх ухааны нэн чухал асуудал нь өндөр эрсдэлтэй бүлгийн эхчүүдийг эрсдэлгүй төрүүлэх, төрөх хүүхдийн перинаталь өвчлөл эндэгдлийг бууруулах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдэгдсэнээр улс орон бүрд төрөлт сэдээх арга ашиглах нь харилцан адилгүй байна1. Монгол улсад (МУ) сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэхийн хирээр төрөлт сэдээлт нэмэгдсэн, тухайлбал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн (ЭХЭМҮТ) тайлангаар 5 жирэмсэн тутмын нэгд төрөлтийг сэдээж байна2. МУ-д “Жирэмслэлт, төрлөгийн хүндрэлийг удирдах арга зүй” болон “Эх барихын тусламж үйлчилгээ” нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний клиникийн удирдамжинд зэрэгт төрөлтийг сэдээхэд фолийн катетр, мизопростол, окситоцин хэрэглэхийг зөвлөсөн ч фолийн катетерийг хэрэглэхгүй байна Бид фолийн катетраар умайн хүзүүг төрөлтөнд бэлдэх аргыг түгээмэл хэрэглэгдэх мизопростолтой харьцуулж судлахыг зорилоо. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Нэг агшингийн аналитик судалгааны аргаар 2017 онд ЭХЭМҮТ-д төрөлт сэдээх шаардлагатай жирэмсэн эмэгтэйчүүдээс зорилтот түүвэрлэлтийн аргаар 172 эхийг хамруулан, умайн хүзүүг төрөлтөнд фолийн катетр болон мизопростолоор бэлдсэн. Үр дүн: Фолийн катетраар умайн хүзүүг төрөлтөнд бэлдэж кесар мэс заслаар төрөх (20(25.6%):2(2.2%), p<0.0001, OR-0.064, Cl-95%), окситоциноор сэдээж эрчимжүүлэх (60(76.9%):30(31.9%), p<0.0001, OR-0.145, Cl-95%) нь мизопростолтой харьцуулахад статистик ялгаатай байна. Дүгнэлт: Умайн хүзүүг төрөлтөнд бэлдэхдээ баллон катетрыг 60 мл физиологийн уусмалаар хийлэх нь эмнэлзүйн статистик ач холбогдолтой (p<0.004) байна. Умайн хүзүүг төрөлтөнд баллон катетраар бэлдэх нь мизопростолтой харьцуулахад нярайн төрөх үеийн бүтэлт (апгарын эхний минутанд 7.08±1.05/6.27±2.02, p<0.037, RR-1.78, Cl-95%) бага тохиолдож байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
