Титаны исэлт давхаргатай шүдний суулгацын ясны бэхжилтийг in vivo орчинд судалсан дүн
Түлхүүр үг:
dental implant, titanium oxide layerХураангуй
Шүдний суулгацын ясны бэхжилтийн талаарх концепцийг анх 1965 онд дэвшүүлсэн цагаас өнөөг хүртэл ахиц дэвшилттэй судлагдаж ирсэн. Орчин үед хоншоор ба эрүүний ясанд суулгах шүдний суулгацын гадаргын онцлог, ясны бэхжилтэд үзүүлэх нөлөөг өргөн судлаж байна. Нанотехнологийн хөгжилтэй уялдан шүдний суулгацын гадаргууг нано түвшинд эмчлэх, титаны исэлт давхрага үүсгэж шүдний суулгацын ясны бэхжилтийг дэмжих боломж анхаарлын төвд байна. Шүдний суулгацын ислийн давхаргын нанохоолойн тогтоцын онцлогийг судлаж имплант эмчилгээний цаашдын хөгжлийг тодорхойлох боломж гарч ирж байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болов. Туулайн шилбэний ясанд суулгасан Dentium титаны исэлт давхрагатай шүдний суулгацын ясны бэхжилтэнд үзүүлэх нөлөөг гистоморфометрийн аргаар харьцуулан судлахад суулгацыг суулгаснаас хойш 12 долоо хоногийн дараа яс ба шүдний суулгацын бэхжилтийн холбоос, ясны эзлэхүүн 4 долоо хоногийн дараах үзүүлэлтүүдтэй харьцуулахад ялгаатай байв. Эргүүлэх хүч 70 нм нанохоолойтой шүдний суулгацын туршилтын бүлэгт 4 долоо хоногт, 30 нм нанохоолотой шүдний суулгацын туршилтын бүлэгт 12 долоо хоногт хамгийн их утгатай байв. 30 нм ба 70 нм нанохоолой бүхий титаны исэлт давхрагатай шүдний суулгац остеогенез ба ясны бэхжилтэнд эдгэрэлтийн хугацаанаас хамааралтай эерэг нөлөө үзүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Содхончимэг, Б.Сапаар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
