Тархины саажилттай хүүхдийн Бобат эмчилгээний дараах өдөр тутмын үйл ажиллагааны сайжралыг үнэлсэн
Түлхүүр үг:
WeeFIM, Хөдөлгөөн засал, Чадвар, Хүүхдийн сэргээн засахХураангуй
Үндэслэл: Тархины саажилт (ТС) нь 1000 амьд төрөлтөөс 2-3,5 тохиолддог бөгөөд тархины гэмтэл, хөдөлгөөн, байрлал, тэнцвэрт байдалд, оюун ухаанд нөлөөлдөг. Тархины саажилтыг хэлбэрээр нь спастик, дискинетик, атаксик эсвэл холимог гэж ангилдаг3,4. 2016 онд дэлхийд 17 сая тархины саажилттай хүмүүс байна гэсэн дэлхийн эрүүл мэндийн судалгаа байдаг6,7. Манай улсад 3000-4000 тархины саажилттай хүүхдүүд байдаг5. Иймээс тархины саажилттай хүүхдүүд жилээс жилд Монголд төдийгүй дэлхий дахина нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой тархины саажилттай хүүхдэд сэргээн засах тэр тусмаа хөдөлгөөн засал (Бобат) эмчилгээний дараах өдөр тутмын үйл ажиллагааны (усанд орох, хувцаслах, үс засах, хооллох, арчилгаа, бие засах) сайжралыг үнэлсэн судалгаа манай улсад хийгдээгүй байна. Зорилго: Тархины саажилттай хүүхдэд хийгдсэн Бобат эмчилгээнд суурилсан хөдөлгөөн засал эмчилгээний дараах өдөр тутмын үйл ажиллагааны сайжралыг үнэлэх. Материал арга зүй: 2020.01 сараас 2020.06 сар хүртэлх хугацаанд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Хөгжлийн Төвийг түшиглэн явуулсан. Хэвтэн эмчлүүлж байсан ТС оноштой 41 хүүхдийг түүвэрлэн авч 14 хоног буюу нэг курс эмчилгээнд хамруулсан. Эмчилгээний өмнөх болон дараах үр дүнг өдөр тутмын үйл ажиллагааны (WeeFIM) шалгуураар үнэлсэн. Бүх үйлчлүүлэгчид долоо хоногт 5 өдөр (Бобат) эмчилгээг өдөрт 1 цагийн хугацаатай хөдөлгөөн засал эмчилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд эрэгтэй 25(61%), эмэгтэй 16(39%) хүүхдүүдийн эмчилгээний өмнөх ба дараах үзүүлэлтүүдийг харьцуулахад хооллох чадвар (p≤0,023), өөрийгөө арчлах чадвар (p≤0,044), усанд орох чадвар (p≤0,012), дээгүүр хувцас өмсөх (p≤0,044), доогуур хувцас өмсөх (p≤0,032), шээх үйл ажиллагааг хянах чадвар (p≤0,023), өтгөнөө хянах чадварууд (p≤0,044) сайжирсан. Мөн WeeFIM-г ашиглан үнэлэхэд дээрх чадвараар эмчилгээний өмнөх болон дараах харьцуулалт хийхэд сайжирсан (p≤0.002) байна. Дүгнэлт: Хөдөлгөөн заслын эмчилгээнд Бобат эмчилгээний аргыг ашиглах нь тархины саажилттай хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагааны чадваруудыг сэргээхэд үр дүнтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Батлхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
