Ийлдэс судлалын аргаар хачигт борреллиозийн үүсгэгчийг илрүүлсэн дүн
Түлхүүр үг:
Хачигт халдвар, IgM, IgG, Эрсдэлт хүчин зүйлХураангуй
Энэхүү судалгаанд Монгол орны хачигт халдварын эндемик бүс нутагт оршин суудаг, хачигт хазуулсан өгүүлэмжтэй нийт 346 оролцогчдийг хамруулсан. Хачигт боррилиозыг үүсгэгчийг илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээгээр нийт сэжигтэй тохиолдлын 17.8 хувьд IgM (95% итгэх интервал 14.5-19.6), 18.1 хувьд IgG (95% итгэх интервал 15.3-19.5) тус тус илэрсэн байна. Хачигт боррилиозыг үүсгэгчийг илрүүлэх ийлдэс судлалын IgG шинжилгээнд хачигт халдвар эерэг илэрсэн тохиолдлын 38.5% тодорхой эрхэлсэн ажилгүй, 23.1% эмч эмнэлгийн мэргэжилтэн, 23.1% малчин, гэртээ байгаа болон ажилчдын өртсөн хувь бусад бүлгээс харьцангуй бага байна. Ийлдэс судлалын шинжилгээгээр Улаанбаатар, Булган, Дорнод, Төв аймгуудад бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын 50 ба түүнээс дээш хувьд хачигт боррилиоз оношлогдсон байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Амарбаясгалан, М.Наранхажид
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
