Гепатитын С вирусийн дахилт илэрсэн хүмүүст эмийн тэсвэржилтийг нөхцөлдүүлэгч мутацийг илрүүлэх нь

Зохиогчид

  • Б.Солонго АШУҮИС , Элэгний төв Зохиогч
  • О.Одгэрэл Элэгний төв , МУИС-Генийн инженерчлэлийн лаборатори Зохиогч
  • Б.Заяа МУИС-Генийн инженерчлэлийн лаборатори Зохиогч
  • Д.Наранжаргал Элэгний төв Зохиогч
  • М.Алтанхүү Элэгний төв Зохиогч
  • А.Долгорсүрэн АШУҮИС Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС Зохиогч
  • О.Бямбасүрэн Элэгний төв Зохиогч
  • Д.Бэхболд Элэгний төв Зохиогч

Түлхүүр үг:

С вирусийн эмчилгээ, Дахилт, Мутаци

Хураангуй

Үндэслэл: Гепатитын С вирусийн эсрэг эмүүдийг эмчилгээнд хэрэглэхэд вирусийн эмчилгээний тогтвортой урвал буюу эдгэрэлт 95%с дээш байдаг.1 5-10%-д эмчилгээ үр дүнгүй болсон тохиолдолд эмийн тэсвэржилттэй холбоотой мутацийн шинжилгээг хийх нь чухал.2 Манай оронд энэ төрлийн судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна. Арга аргачлал: 2016-2018 оны хооронд Элэгний төв эмнэлэгт гепатитын С вирусийн эмчилгээ, оношлогоо хийлгэсэн хүмүүсээс гепатитын С вирусийн дахилт илэрсэн үйлчлүүлэгчийг сонгон гепатитын С вирусийн NS3, NS5A, NS5B бүтцийн бус уураг дээр эмийн тэсвэржилтийг нөхцөлдүүлэгч мутацийг илрүүлэн 2020 онд гаргасан Европын Элэг Судлалын Холбоо (ЕЭСХ)-ны удирдамжийн дагуу үнэлсэн. Үр дүн: Гепатитын С вирусийн дахилт илэрсэн 14 үйлчлүүлэгчдээс 92.85% нь 1b генотиптой байсан. Y93H мутаци 1b генотиптой үйлчлүүлэгчдийн 84.6%-д илэрсэн бөгөөд 61.5%-д NS5A уураг дээр L31M/V/I+Y93H хавсарсан мутаци илэрсэн. Энэ нь дан мутаци илрэхээс илүүтэй эмийн тэсвэржилт үүсгэдэг.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Заяа, Д.Наранжаргал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл