Бухимдлын шалтгаант шээс задгайрлыг мэс заслын бус аргаар эмчилсэн үр дүн
Түлхүүр үг:
Бухимдлын шалтгаант шээс задгайрал Аарцгийн ёроолын булчин, егель дасгал Үтрээн дотуурх цахилгаан эмчилгээ Оксфорд онооХураангуй
Үндэслэл: ДЭМБ-ын мэдээлснээр эмэгтэйчүүдийн 95 хүртэлх хувьд нь дор хаяж нэг удаа шээс задгайрлын шинж тэмдэг илэрдэг гэжээ.1 ОХУ-д нийт эмэгтэйчүүдийн 15% нь шээс задгайрах эмгэгээр эмчид ханддаг байна.2 Европын урологийн нийгэмлэгийн удирдамжид шээс задгайрах эмгэгийн эхний сонголтод аарцгийн ёроолын булчинг нөхөн сэргээх дасгал хийхийг зөвлөх болсон.3 Улаанбаатар хотын 2080 насны 236.000 гаруй эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар 32.2% тархалттай байна.4 АНУ-ын эрдэмтэн Арнольд Кегель 1948 онд аарцгийн ёроолын булчингуудыг хөгжүүлэх талаар санал дэвшүүлсэн.5-6 Бо болон Шербур нар аарцгийн ёроолын булчингийн дасгал хийлгээд үр дүнг судлахад 30%-д нь үр дүнгүй байсан тул үтрээн дотуурх цахилгаан эмчилгээ хийхийг зөвлөж байжээ.7 Зорилго: Бухимдлын шалтгаант шээс задгайрлын мэс заслын бус эмчилгээний үр дүнг судлах Хэрэглэгдэхүүн ба арга зүй: Аналитик судалгааны загвараар когорт судалгаа хийж гүйцэтгэв. Бухимдлын шалтгаант шээс задгайралтай 70 эмэгтэйг судалгаандаа хамруулж судаллаа. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 45-49 насанд бухимдлын шалтгаант шээс задгайрал илүү тохиолдож, 87,2% нь таргалалттай байна. Нөхөн үржихүйн идэвхитэй насны эмэгтэйчүүдэд бухимдлын шалтгаант шээс задгайрах эмгэгийн хөнгөн зэрэг илүү тохиолдож байгаа бол ахимаг насанд хүнд зэрэг илүү тохиолдож байна. Үтрээний булчингийн хүчийг тодорхойлох Оксфорд оноо бага байх нь шээс задгайрах эмгэгийн хүндрэлийн зэргийг нэмэгдүүлж байна. Дүгнэлт: Цахилгаан эмчилгээний дараа Оксфорд оноогоор үнэлэхэд 1 оноотой 8.6% (n=3), 2 оноотой 25.7%(n=9), 3 оноотой 48.6% (n=17), 4 оноотой 17.1%(n=6) байв. Кегель дасгалын дараа 1 оноотой 37.1%(n=13), 2 оноотой 31.4%(n=11), 3 оноотой 28.6%(n=10), 4 оноотой 2.9%(n=1) байв. Дээрх 2 бүлгийг харьцуулахад цахилгаан эмчилгээ нь илүү үр дүнтэй байв.(p<0.008).
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
