Бамбай булчирхайн хорт хавдрын үед өнчин тархи-бамбайн дааврын өөрчлөлтийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Тиреотропин, Бамбай булчирхайн хорт хавдар, ЭутиреодХураангуй
Дотоод шүүрлийн булчирхайн хавдраас олонтаа тохиолддог нь бамбай булчирхайн хорт хавдар ба сүүлийн жилүүдэд дэлхий дахинд ихсэх хандлагатай байна. Тиреотропин нь тиреоцит эсэд удаан хугацаагаар өсөлтийн нөлөө үзүүлснээр бамбайн эдэд зангилаат ургалтыг дэмжиж, улмаар хавдарт шилжих эрсдэлийг ихэсгэдэг. Зорилго: Бамбай булчирхайн хорт хавдрын үед хавдрын хэлбэр, дахилт, үе шат, үсэрхийллээс хамааруулан өнчин тархи-бамбайн дааврын өөрчлөлтийг тодорхойлж, судлах. Арга аргачлал: Судалгааг ретроспектив судалгааны загвараар, 2014-2019 онд Хавдар Судлалын Үндэсний Төвийн (ХСҮТ) Толгой Хүзүүний Мэс Заслын (ТХМЗ) тасагт мэс засал хийлгэж, бамбай булчирхайн хорт хавдрын онош баталгаажсан 211 үйлчлүүлэгчдээс судалгааны шалгуурын дагуу 75 үйлчлүүлэгчийг хамруулж, тоон үзүүлэлтэд статистик боловсруулалт хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын ийлдсийн тиреотропин 2.48±1.82 µU/ml, чөлөөт Т3 3.88±1.33 pmol/l, чөлөөт Т4 15.41±3.37 pmol/l тодорхойлогдсон. Ийлдсийн тиреотропины хэмжээ тунгалгийн зангилаанд үсэрхийлсэн тохиолдолд 3.02±2.01 µIU/ml, давтан мэс засал хийгдсэн бүлэгт 3.25±2.23 µIU/ml, алсын үсэрхийлэлтэй бүлэгт 4.65±2.71 µIU/ml болж статистик ач холбогдолтойгоор ихэссэн байлаа. Дүгнэлт: Бамбай булчирхайн хорт хавдрын үед эутиреод байдал давамгайлан, тиреотропин дааврын хэмжээ ойрын ба алсын үсэрхийллээс хамааралтайгаар ихсэж, харин бамбайн хавдрын ахисан үе шаттай хамааралгүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
