Алхахын өмнө болон дараах үеийн шагайн болон шагайн доорх үений хөдөлгөөний далайцыг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Шагайн үе, Хөдөлгөөний далайц, Суналтгүй наалтХураангуй
Шагайн үений гэмтэл нь нийтлэг тохиолддог гэмтэл бөгөөд шагайн гэмтлийн 85 хувийг шагайн холбогч эд болон шөрмөсний гэмтэл эзэлдэг байна. Шагайн үений гэмтлийн 20-25 хувьд сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг зэрэг гүйх, үсрэх хөдөлгөөнтэй спорт эзэлдэг1,2. Спортод шагайн болон шагайн доод үений холбоос, тавхайн холбоосны гэмтэл хамгийн түгээмэл тохиолддог3. Бид дөрөө хэлбэрийн суналтгүй наалтын 1/2, 1/3, V хэлбэрийн хөдөлгөөн хязгаарлах (V lock) төрөл нь алхах үед шагайн үений хөдөлгөөний далайцыг хязгаарлаж байгаа нөлөөг тодорхойлох зорилго тавин спортоор хичээллэдэг 20-24 насны 28 хүнийг хамруулан дескрептив судалгааны нэг агшингийн туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд дөрөө дэмжих хэлбэрийн суналтгүй наалтын 1/2 төрөл нь алхах үеийн шагайн үений хөдөлгөөний далайцыг илүү сайн хязгаарлаж байгаа нь тогтоогдсон. Мөн дөрөө дэмжих хэлбэрийн суналтгүй наалтгүй болон суналтгүй наалттай бүлгүүдийн хооронд алхааны үе шатны явцад хугацааны ялгаагүй байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Энэбиш
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
