Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн хөл хорионы нөхцөлд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлсэн цахим судалгааны дүн

Зохиогчид

  • Б.Баттуяа АШУҮИС, АУС, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим , Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Б.Лувсанняндаг АШУҮИС, АУС, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим , Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Э.Мөнх АШУҮИС, АУС, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим , Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • В.Өнөмөнх Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар Зохиогч
  • Д.Оюунсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим Зохиогч
  • Р.Оюунгэрэл Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв , АШУҮИС, АУС, Халдварт Өвчин Судлалын Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

КОВИД-19, дэгдэлт, сэтгэцийн шинжүүд, амь насанд аюул учруулж болзошгүй аюултай, цаг бусын

Хураангуй

. Үндэслэл: Шинэ SARS-CoV-2 халдварын цар тахлаас улбаатай хөл хорионы энэ үеэр эрүүл мэндийн ажилтнууд болон олон нийтийн дунд гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэлийн түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн шинжүүд бүртгэгдсээр байгаа билээ. Энэхүү судалгааны зорилго нь хөл хорионы нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дунд тохиолдож байгаа сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг илрүүлэхэд чиглэсэн болно. Материал, аргазүй: Энэхүү судалгааг тойм судалгааны агшингийн загвараар хийв. Бид тусгайлан боловсруулсан цахим асуумжийг ашиглан мэдээллийг цуглууллаа. Үр дүн: Судалгаанд эрүүл мэндийн бүх шатны байгууллагад ажилладаг 21-58 насны нийт 161 ажилтан оролцсоноос 61 нь эрэгтэй, 100 нь эмэгтэй хүйсийнх, дундаж нас 39.5 ± 8.8 байв. Насны бүлгээр нь авч үзвэл 25-34 насныхан илүү олон байлаа. Нийт судалгаанд хамрагдагсдын 67.7% (n=109) нь 7 хүртэлхи цагийн хугацааг гар утасны хэрэглээнд зарцуулж байгаа, 74.5% (n=120) нь халдвараас айж байгаа гэж үнэлсэн бөгөөд 29.8% (n=48) нь маш ихээр халдвараас айж байна хэмээн хариулжээ. Судалгаанд хамрагдагсдын 59% нь сэтгэлийн түгшүүртэй, 44% нь сэтгэл гутралд орсон байлаа. Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллагсдад ажлаас халшрах хамшинжийн илрэлийн түвшин эрүүл мэндийн бусад шатлалын байгууллагад ажилладаг оролцогчдоос илүү, ялангуяа ажлын бүтээмж бууралтын түвшин бусдаас илүү өндөр байсан боловч статистик ач холбогдолгүй (x2=2.64; p=0.45) байв. Дүгнэлт: Хөл хорионы нөхцөлд ажиллаж буй бүх шатны эрүүл мэндийн ажилтнуудын 59% нь сэтгэлийн түгшүүртэй, 44% нь дунд зэргээс хүнд зэргийн сэтгэл гутралтай, 74.5% нь халдвараас айх айдастай байлаа. Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллагсдад ажлаас халшрах хамшинжийн илрэлийн түвшин илүү өндөр боловч статистик ач холбогдолгүй (x2=2.64; p=0.45) байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Лувсанняндаг, Э.Мөнх, З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл