SARS-CoV-2 вирусийн эсрэг бүтээгдэж буй вакцинуудын ерөнхий тойм (Орчуулгын тойм өгүүлэл)
Хураангуй
. Амьсгалын цочмог халтай хамшинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) нь маш өндөр эмгэг төрүүлэх чанартай бөгөөд албан ёсоор коронавируст өвчин-19 (COVID-19) гэж нэрлээд байгаа дэлхий нийтийн цар тахлын үүсгэгч шинэ вирус юм. SARS-CoV-2-ийн эсрэг үр дүнтэй, аюулгүй эм, вакцин бүтээхээр ихээхэн чармайлт гарган ажиллаж байна. Идэвхигүйжүүлсэн вакцин, нуклейн хүчлийн вакцин, векторийн вакцин зэрэг вакцинуудын эмнэлзүйн судалгаа хэдийн эхэлчихээд байгаа юм. Энд бид SARS-CoV-2 вакцины туршилтын болон эмнэл зүйн судалгааны явцад гарган авсан үр дүнг тоймлон өгүүлсэн ба вакцин бүтээхэд анхаарах шаардлагатай аюулгүй байдлын зарим асуудлыг онцлон авч үзлээ. Бид мөн амьсгалын цочмог халтай хамшинжийн коронавирус (SARS-CoV) ба Дундад дорнодын амьсгалын хамшинжийн коронавирус (MERS-CoV) зэрэг бусад халдварт вирусийн эсрэг вакцин бүтээхэд ашигласан хэд хэдэн стратегийг нэгтгэн дүгнэв. Энэ нь SARS-CoV-2-ийн эсрэг эмчилгээний үр дүнтэй чиглэл боловсруулахад дэмтэй юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Гансүх, Б.Энх-Амар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
