Дунд болон бага орлоготой орнуудад тохиолдож буй Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн цус бүлэгнэлтийн алдагдлаас сэргийлэх, эмчлэх хялбаршуулсан зааварчилгаа
Хураангуй
COVID-19 халдварын талаар хийгдэж буй судалгааны үр дүнд тухайн халдварыг оношилох, эмчлэх эмнэлзүйн удирдамж тогтмол шинэчлэгдэж байна. Гэхдээ эдгээр судалгаа нь гол төлөв өндөр орлоготой орнууд(ӨОО)-ад хийгдэж байна. Хөгжингүй орнуудад хийсэн судалгааны үр дүнг нөөц бололцоо хязгаарлагдмал улс орнуудад шууд хэрэглэх нь учир дутагдалтай болно. Бид өөрсдийн судалгаа, дадлага туршлаганд үндэслэн COVID-19 өвчний үед цус бүлэгнэлтийн алдагдлыг илрүүлэх, зүгшрүүлэх эмчилгээний зааврыг боловсруулан цуврал өгүүлэл болгон толилуулж байна. Бид энд дээрх халдварын үеийн цус бүлэгнэлтийн алдагдалаас сэргийлэх, зүгшрүүлэх талаар хийсэн тойм судалгааны үндсэн дүгнэлтийг товчлон үзүүлэв: • Эсрэг заалтгүй тохиолдолд COVID-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүн бүрт бага молекулт гепарин болон фракцлаагүй (нэрээгүй) гепарин тарьж цус бүлэгнэлтийг бууруулж, венийн тромбэмболийн хүндрэл(ВТХ)-ээс сэргийлэхийг зааварчилж байна(өндөр зэрэглэлийн зөвлөмж, нотолгооны чанар дунд). • ВТХ-ээс сэргийлэх зорилгоор бололцоотой нөхцөлд нэрээгүй гепаринаас илүүтэй бага молекулт гепаринийг сонгох нь эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах ач холбогдолтой хэмээн зөвлөмжилж байна. Учир ньбага молекулт гепаринийг хоногт нэг удаа тарьдаг тул эмнэлгийн ажилтнууд COVID-19 халдвартай өрөөнд орох, тарилга хийх тоог цөөрүүлнэ (бага зэрэглэлийн зөвлөмж, нотолгооны чанар сул). • Дээрх зорилгоор хэрэглэж байгаа цусны бүлэгнэлтийг сааруулах үйлдэлтэй эмийн урдчилан сэргийлэх тунг нэмэгдүүлэх, өндөр тунгаар хэрэглэх талаар нотолгоо байхгүй тул бид энэ тухай зөвлөмж, заавар өгөх боломжгүй. Харин эмийн бодис хэрэглэж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийхэд эсрэг заалттай тохиолдолд хөлийн венийг хийн даралтаар иллэг хийх ХДИХ (intermittent pneumatic compression devices) бүслүүрдэншахахүйлдэлтэйоймс(БШҮО) өмсгөхзэрэгаргачлалыг ашиглахыг зааварчилж байна (өндөр зэрэглэлийн зөвлөмж, нотолгооны чанар сул). • ХВТ-ийн шинж илэрч буй өвчтөнд цус бүлэгнэлтийг сааруулах урьдчилан сэргийлэх жишиг (empiric) эмчилгээг тухайн орон нутгийн эмнэлзүйн удирдамжийг баримтлан коагулограмын шинжилгээ хийх бололцоогүй нөхцөлд ч гэсэн эхлүүлэхийгзааварчилж байна (өндөр зэрэглэлийн зөвлөмж, нотолгооны чанар сул). Харин энэнөхцөл байдалд ХВТ-ийн шинж илрээгүй үед дээрх эмчилгээ хийхийг зааварлахгүй болно (өндөр зэрэглэлийн зөвлөмж, нотолгооны чанар сул). • Ковид-19 өвчний хүнд хэлбэртэй хэвтэн эмчлүүлэгчдийг эмнэлэгт ирэх үед нь Д-димер (D-dimer) шинжилгээ хийх нь хүндийн зэргийг тогтоох ач холбогдолтой (өндөр зэрэглэлийн зөвлөмж, нотолгооны чанар сул). • Харин БДОО орнуудад байгаа нөөц бололцоог харгалзан цусны бүлэгнэлтийг сааруулах эмчилгээний удирдамжийг Д-димер шинжилгээнд түшиглэн явуулахыг зааварлахгүй байна, харин дээрх улс орнуудад эмчилгээний явцад протромбины хугацаа болон Ха факторыг тодорхойлох шаардлагатай хэмээн зааварчилж байна (өндөр зэрэглэлийн зөвлөмж, нотолгооны чанар хүчтэй).
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
