Төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг, тархалт, шалтгаан

Зохиогчид

  • Ц.Алтантуяа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • З.Гэрэлмаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Г.Эрдэнэтуяа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Бамбай булчирхай, Бамбайн өдөөх даавар, Төрөлхийн эмгэг

Хураангуй

Үндэслэл: Төрөлхийн анхдагч гипотиреозын эмнэлзүйн шинж тэмдгүүд амьдралын эхний өдрүүдэд бүдэг, ихэвчлэн 1 сараас хойш илэрч, улмаар бие бялдар, оюун ухааны хоцрогдолд хүргэдэг ба эрт илрүүлж, эмчилгээг цаг алдалгүй хийвэл дээрх аюулаас сэргийлэх боломжтой байдаг. Зорилго: Төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг, тархалт, шалтгааныг судласан мэдээллийг нэгтгэж дүн шинжилгээ хийх. Аргазүй: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн impact factor бүхий сэтгүүлүүдээс тухайн сэдвийн хүрээнд 2015-2020 онд хийгдсэн судлагааны эрдэм шинжилгээний 19 өгүүлэлтэй судалгааны эх зохиол судлалын аргаар танилцаж дүгнэлт хийв. Үр дүн: Нярайн скрининг шинжилгээ 1960 оноос эхэлсэн ба одоо 80 гаруй улс төрөлхийн анхлагч гипотиреозын скрининг хийж нийт төрөлтийг 1-99%-ийг хамруулж байна. Уг эмгэг 2000-4000 амьд төрөлтөнд 1 тохиолдож байгаа ба бамбай булчирхайн дутуу хөгжил, байрлалын гажиг, зарим генийн мутацийн улмаас үүсч байна. Дүгнэлт: 1. Төрөлхийн анхдагч гипотиреозын скринингийг олон улс үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хөгжүүлж, өндөр хөгжилтэй орнууд төрсөн нийт нярайн 95аас дээш хувийг хамруулж байна. 2. Төрөлхийн анхдагч гипотиреозын тархалт дэлхийн хэмжээнд 3000-4000 амьд төрөлтөд 1 гэж үзэж байгаа ч үндэстэн, ястан зэрэгтэй уялдаатай харилцан адилгүй 1000-10000 амьд төрөлтөд 1 байна. 3. Төрөлхийн анхдагч гипотиреозын 80 гаруй хувь нь бамбай булчирхайн гаж хөгжлийн шалтгаантай байгаа ба үүний 60аас багагүй хувийг бамбай булчирхайн дутуу хөгжил, байрлалын гажиг, 30 орчим хувийг бамбай булчирхай үүсч хөгжөөгүй шалтгаан, 3 орчим хувийг ямар нэгэн генийн мутаци эзэлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтантуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл