ABCC8 генийн RS1799854 полиморфизмыг чихрийн шижин хэвшинж 2-той холбон судлах нь

Зохиогчид

  • Ш.Эрхэмбаяр АШУҮИС, БАС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Э.Пүрэвдулам АШУҮИС, БАС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Э.Солонго АШУҮИС, БАС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Ж.Мөнхцэцэг АШУҮИС, БАС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Т.Буянхүү АШУҮИС, БАС, Биохимийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Чихрийн шижин хэв шинж 2, GWAS, ABCC8 ген, Полиморфизм

Хураангуй

Дэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй хүмүүсийн тоо 463 сая байгаа бөгөөд 2045 онд 700 сая хүрнэ хэмжээх тооцоог олон услын чихрийн шижингийн холбоо мэдээлсэн байна. Нийт чихрийн шижингийн тохиолдлын 90 хувийг 2-р хэв шинжийн чихрийн шижин эзлэх ба нойр булчирхайн бета эсийн инсулин ялгаруулахад оролцдог калийн сувгийн Sur1 уургийг кодолдог ABCC8 генийн зарим полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинж үүсэхэд нөлөөлдөг байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар ABCC8 генийн rs1799854 полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинжийг үүсгэхэд нөлөөлдөг байж болзошгүй хэмээн үзжээ. Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар, тохиолдлын бүлэгт 93 өвчтөн, хяналтын бүлэгт 93 хүнийг сонгон өлөн үеийн цусанд глюкоз, нийт холестерин, ИНЛП, БНЛП болон триглицерид, глюкозжсон гемоглобин тодорхойлсон. Цуснаас ДНХ-ийг ялган ABCC8 генийн rs1799854 полиморфизмыг тодорхойллоо. Судалгааны үр дүнгээр биеийн жингийн индекс тохиолдлын болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биохимийн үзүүлэлтүүдээс глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицеридын хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). ЧШХШ-2-той хүмүүст ABCC8 генийн rs1799854 полиморфизмын Т аллель болон ТТ генотипийн давтамж илүү өндөр байв (p<0.05). ABCC8 генийн rs1799854 полиморфизмын T аллель болон TT генотипийн давтамж тохиолдлын бүлэгт өндөр байгаа нь чихрийн шижин хэв шинж 2-т илүү өртөмхий байж болохыг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Эрхэмбаяр, Т.Буянхүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл