Хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн хүндэрсэн хэлбэрийн үед цагаан эсийн үзүүлэлтүүдийн хугацаанаас хамаарсан өөрчлөлтийг судалсан үр дүн

Зохиогчид

  • Г.Ганбаяр АШУҮИС, Монгол Японы эмнэлэг Зохиогч
  • Ц.Одгэрэл АШУҮИС, Монгол Японы эмнэлэг , АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Эрдэнэцэцэг АШУҮИС, Монгол Японы эмнэлэг , АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхим Зохиогч
  • А.Баярцэцэг АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхим Зохиогч
  • Л.Ганбаяр ЭХЭМҮТ, Ерөнхий мэс заслын тасаг Зохиогч
  • Б.Баатарсүрэн АШУҮИС, Монгол Японы эмнэлэг , АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хүүхэд, Мухар олгой, Нейтрофиль, Лимфоцит

Хураангуй

Үндэслэл: Яаралтай тусламжийн албанд хэвлийн цочмог өвдөлтийн улмаас хандаж буй мэс заслын шалтгаант эмгэгийг мухар олгойн цочмог үрэвсэл тэргүүлдэг ч, оношилгооны алдаа хүүхдэд 3.8-15 хувь, насанд хүрэгчдэд 5.9-23.5 хувь байна. Эмнэлзүйн шинжүүдтэй хамт лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүд оношилгоо, шийдвэр гаргахад онцгой ач холбогдолтой байдаг. С-урвалж уураг, лейкоцит, нейтрофиль зэрэг өргөн хэрэглэгддэг үзүүлэлтүүдээс гадна ийлдсийн натрийн концентраци, нейтрофил-лимфоцитийн харьцаа, зэрэг шинэ үрэвслийн маркеруудыг мухар олгойн хүндэрсэн хэлбэрийг ялган оношлоход ашиглаж байна. Гэсэн хэдий ч зөвхөн биомаркеруудад түшиглэн шийдвэр гаргах нь боломжгүй хэвээр байна. Бид энэ удаагийн судалгаагаар захын цусны цагаан эсийн үзүүлэтүүдийн хүүхдийн мухар олгойн цочмог үрэвслийн хүндэрсэн хэлбэрийг оношлох чадамжийг өвчин үргэлжилсэн хугацаагаар үнэлэхийг зорилоо. Арга аргачлал: Уг судалгааг 2020 оны 6 сараас 9 сарын хооронд ЭХЭМҮТөвийн ерөнхий мэс заслын тасагт мухар олгойн цочмог үрэвсэл оношоор мэс засал хийгдсэн 18-с доош насны нийт 186 тохиолдолыг хамруулав. Судалгаанд оролцогчдыг эмгэг судлалын шинжилгээний үр дүнгээс үндэслэн хүндрэлтэй (үхэжсэн, үхжиж цоорсон+) болон хүндрэлгүй(улайсан,идээлсэн) хэмээн 2 бүлэг болгов. Үр дүн: Нийт 186 хүүхэд хамруулснаас 119 эрэгтэй, дундаж нас 10.21±1.22 байв. Хоёр бүлгийн нас, хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй (p=0.243) (p=0.491). Нийт тохиолдолд цагаан эс, нейтрофил эс, эозинофил эсийн оношлох чадамж хамгийн өндөр байна. Дүгнэлт: Мухар олгойн цочмог үрэвслийн хүндрэлтэй ба хүндрэлгүй хэлбэрийн үед цагаан эсийн үзүүлэлтүүд үндсэн ба тогтвортой ялгааг харуулж байна. Бид илүү хүчтэй маркеруудийг сонгон авч оношилгооны тохиромжтой цаг хугацааг тодорхойлох судалгаануудыг хийх шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ганбаяр, А.Баярцэцэг, Б.Баатарсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл