Харьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Г.Ууганбаяр АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Номин-Эрдэнэ АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Гансүх АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Н.Эрдэнэбаяр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Г.Батбаатар АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Д.Нямбаяр АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим , ХБНГУ, Мюнхений Техникийн Их Сургууль, ТранслаТУМ Хавдар Судлалын Эрдэм Шинжилгээний Төв Зохиогч
  • Т.Хонгорзул АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Иммунофенотип, Урсгал эс тоолуур, Лимфоцитийн лавлагаа тоо

Хураангуй

Харьцангуй эрүүл хүн амын бүлэгт дархлаа чадамжит эсийн дундаж тоог гаргах нь дархлаа хямралт эмгэгүүдийг оношлоход хэвийн лавламж хэмжээ болгон ашиглаж эмнэлзүйн олон салбарт өвчний явцыг үнэлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол хүнд дархлааны эсийн дундаж тоо болон түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлийг тодорхойлсон судалгаа хомс байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Бид судалгаандаа Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д цусаа хандивласан 255 цусны донорыг хамруулав. Захын цусны В (CD3CD19+), Т (CD3+ CD19-), CD4 Т (CD3+ CD4+), CD8 Т(CD3+ CD8+) эсийн тоог (эс/мкл) тодорхойлохын тулд тэдгээрийн гадаргуугийн өвөрмөц антигенийг туяарагч моноклон эсрэгбиеэр үйлчилж, урсгал эс тоолуур (MACSQuant Analyzer 10) ашиглан үйлдвэрлэгч (MACS Miltenyi Biotec)-ийн зааврын дагуу шинжлэв. Судалгааг АШУҮИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийг Дэмжих Сан (ШУТДС)-гийн санхүүжилтээр хэрэгжсэн “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд Био-Анагаахын Сургуулийн Дархлаа судлалын тэнхмийн эмнэлзүйн эмгэг судлалын лабораторид хийж гүйцэтгэв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ууганбаяр, Ч.Гансүх, Г.Батбаатар, Д.Нямбаяр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл