Хавдрын маркер тодорхойлох дархлаа шинжилгээний аргуудыг харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • Б.Дэлгэржаргал Цөмийн онош зүйн тасаг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг , Дархлаа судлалын тэнхим, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Зохиогч
  • Б.Энхтуяа Цөмийн онош зүйн тасаг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг Зохиогч
  • Б.Нямгэрэл Цөмийн онош зүйн тасаг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг Зохиогч
  • Б.Оюунбилэг Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн төв лаборатори, Улсын нэгдүгээр төв эмнэлэг Зохиогч
  • Б.Отгон Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн төв лаборатори, Улсын нэгдүгээр төв эмнэлэг Зохиогч
  • Б.Энхжаргал Нэгдсэн лаборатори, Хавдар судлалын үндэсний төв Зохиогч
  • С.Чимидцэрэн Дархлаа судлалын тэнхим, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль , Прецилаб ХХК Зохиогч

Түлхүүр үг:

Улсын нэгдүгээр төв эмнэлэг Дархлаа судлалын тэнхим, Хавдар судлалын үндэсний төв Прецилаб ХХК

Хураангуй

Үндэслэл: Түгээмэл хэрэглэгддэг дархлаа судалгааны радиоиммун, фермент холбоот эсрэг биеийн урвал, химилюминесценциммун гурван аргаар хавдрын маркер хэмжихэд үр дүнгийн зөрүү гардаг. Иймээс түгээмэл хэрэглэгддэг энэхүү гурван аргын үнэлэхэд харьцуулалтын судалгаа хийх шаардлагатай. Зорилго: Дархлаа шинжилгээний гурван төрлийн арга болох радиоиммун арга (RIA), химилюминесценциммун (ECLIA), фермент холбоот эсрэг биеийн урвал (ELISA) аргуудыг харьцуулах. Үр дүн: РИА, ФХЭБУ, ХЛИА аргуудыг хооронд харьцуулахад бүлэг тус бүр дээр хоорондын ялгаа байгаа хэдий ч Wilcoxon sign rank тест, Spearman rho корреляцийг нэгдүгээр бүлэг (хэвийн), хоёрдугаар (өндөр) бүлгийг хооронд нь харьцуулахад хамааралтай, гуравдугаар бүлэг (хэт өндөр) үр дүнг хооронд харьцуулахад хамаарал арга тус бүрээс хамаараад өөр байсан. Хавдрын маркер (AFP) концентрацийн ялгаа шинжилгээнд ашигласан өөр өөр эсрэг биеүдээс үүдэлтэй байж болно. Хэлцэмж: Дүгнэж хэлэхэд гурван төрлийн шинжилгээний аргаар нэг сорьцонд шинжилгээ хийхэд гурван өөр дүн гарах магадлалтай бөгөөд хэмжилт, аргачлалыг тохируулах, лаборатори хоорондын уялдаа холбоог сайжруулахад хэд хэдэн судалгаа хийх нь зөв юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Нямгэрэл, С.Чимидцэрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл