Уруулын морфометрийн зарим үзүүлэлтийг насанд хүрсэн монгол эмэгтэй хүнд судалсан дүн
Түлхүүр үг:
Уруул, Морфометр, Шугаман хэмжилт, Өнцгөн хэмжилт, Гурван хэмжээст компьютер томографиХураангуй
Үндэслэл: Уруул нь анатоми бүтцийн хувьд арьс, булчин, салт бүрхүүлээс тогтох бөгөөд хоол боловсруулах, дуу авиа үүсгэх, ярих, мэдэрхүйн зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг эрхтэн юм.1 Эдгээрээс гадна гоо сайхан, нүүрний дүр төрхийг хувиргах зэрэг олон үйл ажиллагаанд оролцох бөгөөд хүний нэгэн биеийн хөгжлийн явцад түүний хэлбэр, хэмжээ тодорхой хэмжээгээр өөчлөгддөг байна.2-3 Зорилго: Насанд хүрсэн Монгол эмэгтэй хүнд уруулын морфометрийн зарим үзүүлэлтүүдийг тодорхойлох. Материал арга зүй: Конус цацрагт компьютер томоргаммын зураг авхуулсан 16-48 насны эм хүйсийн нийт 37 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн авч OnDemand3D Dental (OrthopantomographOP300 ® ) viewing software-ийн ашиглан, ретроспектив аргаар тодорхойлов. Үр дүн: Бидний судалгаанд нийт 37 эмэгтэй хамрагдсан ба дундаж наслалт 28.4± 8.32 байна. Уруулын антропометрийн үндсэн цэгүүдийг тодорхойлж тэдгээрийн хоорондын зайг 22 үзүүлэлт хэмжихэд хэвийн болон хэвийн бус тархалттай байв. Бидний судалгааны дээд уруулын нумын хоорондын зай 12.65-7.03мм хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундаж 9.89±1.45 байна. Уруулын уртын хэмжээ 55.29-40.06 мм хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундаж 47.08±3.56 байна. Доод уруулын төвгөрийн хоорондын зай 19.71-10.98 мм хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд дундаж 13.84±1.97 байна. Дээд уруулын өнцөг 138.2±11.64, доод уруулын өнцөг 138.8± 8.94 P>0.05 буюу статистик ач холбогдол бүхий хамааралгүй байна. Дүгнэлт: Насанд хүрсэн Монгол эмэгтэй хүний уруулын морфометрийн үзүүлэлтүүд нь хэвийн тархалттай, Азийн бусад орны эмэгтэй хүний уруулын морфометрийн үзүүлэлттүүдтэй ойролцоо байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Р.Оюунтөгс, С.Энэбиш, Б.Журамт
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
