Туршилтын амьтанд үүсгэсэн сэтгэл гутрал төст Авир төрхийн эмгэг загварт “КОРДИВЕР” бэлдмэлийн үзүүлэх нөлөө
Түлхүүр үг:
Kordiver, Depression, Cortisol, Serotonin, LD50Хураангуй
Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны сурвалж зохиол "Идээ ундааны жинхэнэ товч" бүтээлд тэмдэглэгдсэн “Хонины зүрхэн шармал” хэмээх сэтгэл гутралыг эмчлэх идээг эмийн бэлдмэл хэлбэрт оруулж “Кордивер” гэж нэрлэв. Зорилго: Туршилтын амьтанд сэтгэл гутрал төст авир төрхийн эмгэг загвар үүсгэж тус бэлдмэлийн үзүүлэх нөлөөг судлах. Материал, аргазүй: Туршилтын хархыг эрүүл бүлэг, хяналтын бүлэг, туршилтын бүлэг (кордивер 700 мг/кг), харьцуулах бүлэг (нейровалин 343 мг/кг) гэсэн 4 бүлэгт (n=10) хувааж судалгааг явуулав. Хурц хорон чанарын судалгааг В.Б.Прозоровский (1978) нарын аргаар хийв. Сэтгэл гутрал төст авир төрхийн эмгэг загварыг Lin Zhang, Junxia Luo et all (2014) аргаар үүсгэв. Үр дүн: Кордивер бэлдмэлийн үхэлд хүргэж буй дундаж тун LD50=35.5(31-40) гр/кг байна. Эмчилгээний идэвхт тун нь ED=700 (355-1420) мг/кг байна. Туршилтын бүлгийн амьтдын цусны сийвэн дэх кортизолын түвшинг хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай бууруулж (p<0.05), серотонины түвшинг статистик ач холбогдол бүхий ялгаатай нэмэгдүүлсэн (p<0.05). Мөн туршилтын амьтдыг авир төрхийн үнэлгээгээр үнэлэхэд сэтгэл гутралын түвшин болон сэтгэл түгшилтийн түвшинг статистик ач холбогдол бүхий ялгаатай бууруулж (p<0.01), хөдөлгөөний идэвхийг статистик ач холбогдол бүхий ялгаатай нэмэгдүүлж (p<0.05) байна. Дүгнэлт: Кордивер бэлдмэл нь хурц хорон чанар багатай бөгөөд туршилтын амьтанд үүсгэсэн эмгэг загварын үед сэтгэл түгшилт болон сэтгэл гутралын авир төрхийг бууруулах нөлөө үзүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Ариунболд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
