Тенофовир алафенамид эмийн аюулгүй байдал
Түлхүүр үг:
Тенофовир алафенамид, Креатинины клиренс, Ясны сийрэгжилт, Гаж нөлөөХураангуй
Дэлхийд 2 тэрбум хүн Хепатитийн В вирүсийн халдвар (ХВВ) авсан, 240 сая хүн ХВВ-ийн архаг халдвартай амьдарч байна гэж ДЭМБ-аас мэдээлжээ. ХВВ-ийн эсрэг 7 төрлийн эмийг (ламибудин, адефовир, энтекавир, телбевудин, тенофовир, пегинтерферон) хэрэглэж байгаа бөгөөд элэгний хатуурлын даамжралыг зогсоох, элэгний эст өмөн үүсэлтийг бууруулж амьдрах хугацааг уртасгаж буйг нотолжээ. Зорилго: Хепатитийн В вирүсийн халдвартай өвчтөнүүдийг вирүсийн эсрэг үйлчилгээтэй тенофовир алафенамид эмээр эмчилж, эмчилгээний үр дүнг судлан тогтоох. Материал, арга зүй: Судалгаанд ХВВ-ийн халдвар бүхий HBeAg эерэг 371 өвчтөн, HBeAg сөрөг 218 өвчтөн, нийт 589 өвчтөнг хамруулсан бөгөөд судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 307 нь TAF (25мг) эмийг, 147 нь TDF (300мг) эмийг, 135 нь TDF-ээс TAF шилжин (TDF-TAF) ууж байгаа өвчтөнүүд байлаа. Судалгааны үр дүнг 96 долоо хоногийн дараах эмчилгээний үр дүнгээр вирүсийн эсрэг идэвхи болон эмийн аюулгүй байдлыг үнэллээ. Үр дүн: Судалгааны 96 долоо хоногийн дараах байдлаар TAF эмийн бүлэгт 294 (307) буюу 95.7% (p=0.27), TDF эмийн бүлэгт 136 (147) буюу 92.5% (p=0.32), TDFTAF бүлэгт 132 (135) буюу 97.7% (p=0.46)-д нь цусны сийвэн дэх HBV DNA<29IU/ml болж буурсан. TAF эмийн бүлэгт 282 (91.8%), TDF эмийн бүлэгт 133 (90.4%), TDF-ээс TAF шилжин ууж буй бүлэгт 130(96.2%)-д нь сийвэнгийн аланинаминотрансфераз (Алат)-ын суурь хэмжээ буурсан байв. Дүгнэлт: 1.ХВВ-ийн халдвартай өвчтөнүүдэд TAF эм нь TDF эмтэй адил үр дүн сайтай байна. TAF нь вирусийн эсрэг анхдагч болон хоёрдогч идэвхи сайн байсан. 2. TAF-г TDF-тэй харьцуулахад бөөр болон ясанд бага хэмжээний гаж нөлөө үзүүлж байсан. 3. TAF эмийг хэрэглэх явцад хамгийн нийтлэг тохиолдож буй гаж нөлөө нь ходоод өвдөх, хий ханиалга зэрэг байв. Гаж нөлөөний хувьд TAF нь TDF-аас бага байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: О.Баатархүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
