Сийвэн дэх улаан эсийн тархалтын өргөн, преальбумины түвшин ба зүрхний архаг дутагдлын хүндийн зэргийн хамаарал

Зохиогчид

  • Ц.Марал Зүрх судас судлалын III тэнхим, Бэйхуа Их Сургуулийн салбар эмнэлэг, Бэйхуа Их Сургууль, БНХАУ Зохиогч
  • Б.Алтанзул АШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт, Дотрын анагаах судлалын резидент эмч, Улаанбаатар, Монгол улс Зохиогч
  • Ding Fu Xiang Зүрх судас судлалын III тэнхим, Бэйхуа Их Сургуулийн салбар эмнэлэг, Бэйхуа Их Сургууль, БНХАУ Зохиогч

Түлхүүр үг:

Зүрхний архаг дутагдал, Улаан эсийн тархалтын өргөн, Зүүн ховдлын цацалтын эзэлхүүн, Зүүн ховдлын диастолын төгсгөл үеийн хэмжээ, Пре-альбумин

Хураангуй

Зорилго: Зүрхний архаг дутагдал (ЗАД)-тай өвчтөнүүдэд цусны улаан эсийн тархалтын өргөн (УЭТӨ) ба пребальбумины (ПАБ) хэмжээ нь зүрхний үйл ажиллагааны өөрчлөлтийн зэрэгтэй хамааралтай эсэхийг судлах, ЗАД-тай өвчтөнүүдийн оношлогоо, эмчилгээ, тавилангийн үнэлгээний шинэ санаа эрэлхийлэх. Арга зүй: 2017 оны 12-р сараас 2018 оны 12-р сар хүртэл Бэйхуа Их Сургуулийн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгч ЗАД-тай 146 өвчтөнийг сонгон, зүүн ховдлын цацалтын эзэлхүүн (ЗХЦЭ), зүүн ховдлын диастолын төгсгөл үеийн хэмжээ (ЗХДТҮХ), улаан эсийн үзүүлэлтүүд, Нью-Йоркийн зүрхний нийгэмлэгийн ангиллыг (НЗНА) харгалзан тус тус 4 бүлэг, ПАБ үзүүлэлтийг харгалзан 2 бүлэгт хуваан, бүлэг хооронд зүрхний үйл ажиллагааны түвшин ба УЭТӨ, ПАБ хоорондын хамаарлыг харьцуулан судалсан. SAS9.4 статистикийн программ ашиглан мэдээлэл боловсруулалтыг хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын ЗХЦЭ болон УЭТӨ үзүүлэлтүүд нь хоорондоо статистик ач холбогдол бүхий урвуу хамааралтай (P <0.001), ЗХДТҮХ болон УЭТӨ нь шууд хамааралтай (P <0.01) байв. Мөн ЗХЦЭ, ПАБ үзүүлэлтүүд нь ач холбогдол бүхий шууд хамааралтай (P <0.001) байлаа. ПАБ түвшин нь УЭТӨ-ний түвшинтэй урвуу хамааралтай байна. УЭТӨ-ний үзүүлэлт нэг хувиар нэмэгдэхэд эмнэлэгт хэвтэх ор хоног 1.32 дахин нэмэгдсэн. Дүгнэлт: 1. УЭТӨ-ийн хэмжээ хэвийнээс их болох нь зүрхний үйл ажиллагаа муудаж байгааг илтгэж болно. 2. УЭТӨ ба өндөр мэдрэг-Ц-урвалжит уургын хэмжээ хооронд хүчтэй харилцан хамаарал байсан бөгөөд зүрхний архаг дутагдалтай өвчтөнүүдийн УЭТӨ-ийн хэмжээ ихсэх нь үрэвслийн урвалтай холбоотой байж болохыг харуулж байна. 3. ПАБ түвшин нь зүрхний архаг дутагдалтай өвчтөнүүдийн зүрхний үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой аажмаар буурах хандлагатай. 4. УЭТӨ-ийн өсөлт ба эмнэлэгт хэвтэх хугацааны хоорондох хамааралаас УЭТӨ нь ЗАД-ын тавилангийн нэг үзүүлэлт байж болох нь харагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл