Өндгөвч уйланхайжих хам шинжтэй эмэгтэйчүүдийн андроген, өлөн үеийн глюкоз, лептин дааврын хамаарлыг судалсан дүн
Түлхүүр үг:
Андроген, Өлөн үеийн глюкоз, Лептин, ӨУХШХураангуй
Өндгөвч уйланхайжих хам шинж нь эмэгтэйчүүдэд андроген даавар, өлөн үеийн глюкоз, лептин дааврыг харьцуулан судалсан юм. Энэхүү судалгааг тохиолдол хяналтын судалгааны загвараар Улаанбаатар хотын 18-35 насны хүмүүсийг хамруулж, асуумж авч антропометрийн хэмжилт хийн, өлөн үеийн глюкоз, лептин дааврын хэмжээг тогтоосон.Үндэслэл: Сүүлийн үед ӨУХШ-тэй эмэгтэйчүүдэд андроген, өлөн үеийн глюкоз, лептин дааврын түвшин нэмэгдэх хандлага ихтэй байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд нь таргалалт болон өөхний солилцооны алдагдал, даралт ихсэлт, чихрийн шижин болон инсулинд дөжрөл зэрэг олон тооны бодисын солилцооны эмгэг, зүрх судасны эмгэгээр өвчлөх эрсдэл өндөртэй болох нь тогтоогдсон. Сүүлийн үед ӨУХШ-тэй холбоотой судалгаа ихээр хийгдэж судлаачдын анхаарлын төвд байгаа боловч манай орны хэмжээнд энэ чиглэлийн судалгаа хангалтгүй байна. Материал ба аргазүй: Судалгаанд Улаанбаатар хотын Нийслэлийн өргөө амаржих газарт эмчийн үзлэг, хэт авиан шинжилгээ, дааврын шинжилгээгээр ӨУХШ онош батлагдсан 60, эрүүл 30 эмэгтэйг судалгаанд хамруулсан. Үр дүн: ӨУХШ-тэй эмэгтэйчүүдийн ийлдсэнд лептин даавар тодорхойлох судалгаанд хамрагдсан нийт 86 эмэгтэйчүүдээс 30 (34.8%) нь эрүүл, ӨУХШ-тэй БЖИ хэвийн 28 (32.5%) , ӨУХШ-тэй БЖИ илүүдэлтэй 28 (32.5%) эмэгтэйг тус бүр хамруулсан. Нийт судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийг насны бүлгээр ангилж үзвэл 20 хүртэлх насны 9 (10.5%), 21-25 насны 23 (26.7%), 26-30 насны 32 (37.2%), 31-35насны 22 (25.6%) байна. Дүгнэлт: ӨУХШ-тэй эмэгтэйчүүдийг эрүүл эмэгтэйчүүдтэй харьцуулахад өлөн үеийн сахар, лептин дааврын хэмжээ өндөр гарч байна. Мөн ӨУХШ-тэй эмэгтэйчүүдэд андроген даавар илүү ялгарч байна. Лептин даавар нь нас ахих тусам нэмэгдэж хандлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Эрхэмбаяр
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
