Настны дунд тамхидалтаас үүсэх эмгэг болон тамхидах зан үйлийг судалсан дүн
Түлхүүр үг:
Smoking-related disorders, smoking behaviors, elderlyХураангуй
Тамхины хэрэглээ нь настангуудад тэр дундаа эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байна. Тамхины хэрэглээний улмаас эрэгтэй настанд эсрэг хүйстэй харьцуулахад илүү гаж нөлөө тохиолдож байна. Бид судалгаандаа 378 /тамхи татдаг гэсэн өгүүлэмжтэй/ хүнийг сонгон авч нэг агшингийн аргаар өвчлөлийн байдал болон тамхины хэрэглээг үнэллээ. Тамхидалтын улмаас гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушигны архаг бөглөрөлтөт өвчин /цаашид УАБӨ/, титэм судасны эмгэг илүүтэй тохиолдож байна. Тамхийг хаях нь настангуудэд нэн шаардлагатай бөгөөд настан тамхиа хаях нь биед сөргөөр нөлөөлдөг гэсэн буруу үзэл баримтлалыг үгүйсгэж эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгцээ тулгарч байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Аюурзана, А.Цолмонтуяа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
