Монгол хүүхдийн нүүрний зөөлөн эдийн хажуугийн төрхийг судалсан дүн
Түлхүүр үг:
Гажиг засал, Гавлын хажуугийн рентген зураг, Өнцгийн хэмжилт, Жишиг үзүүлэлтХураангуй
Үндэслэл: Монгол хүүхдийн нүүрний төрхийн хэвийн дундаж хэмжээг тогтоох судалгаа манай оронд өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд уг үзүүлэлтийг тодруулснаар, нүүр амны гажиг, согог засал, нөхөн сэргээх мэс заслын оношилгоо, эмчилгээнд төдийгүй хүн судлал, шүүх эмнэлэг, эргономик, хиймэл оюун ухааны салбарт чухал баримт болох юм. Зорилго: Монгол хүүхдийн нүүрний хажуугийн төрхийг гавлын хажуугийн рентген зураг (ГХРЗ) дээр судалж, хэвийн дундаж үзүүлэлтүүдийг тогтоох. Судалгааны материал ба арга зүй: Ретроспектив агшингийн судалгааны загвараар, “Монгол хүүхдийн эрүү нүүрний морфологийн өсөлт хөгжилт ба эрүү нүүрний гажиг үүсэх хүчин зүйлийг хэлэлцэх нь” сэдэвт судалгааны ажлын төслийн хүрээнд 2013 онд цугларсан мэдээ, материалд тулгуурлан, 6-15 настай харьцангуй эрүүл 541 (228 эрэгтэй, 313 эмэгтэй) хүүхдийн гавлын хажуугийн рентген зураг дээр нүүрний зөөлөн эдийн өнцгийн хэмжилтийг 11 анатомийн цэг, 1 хавтгай ашиглан судалж, 8 үзүүлэлтийг тодруулахдаа хүзүүний ясны хөгжилтийн үзүүлэлтийн ангиллыг баримтлав. Дүгнэлт: Монгол хүүхдийн нүүрний хажуугийн төрх өсвөр насандаа илүү гүдгэр болж, цаашид нас ахих тусам хавтгай болдог байна. Хүйс хоорондын ялгааны статистик ач холбогдол хэмжилт бүр дээр харилцан адилгүй байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: П.Эрдэнэбулган, Г.Ганжаргал, Б.Амарсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
