Захын цуснаас дархлааны NK эсийг сонгомлоор ялган авч тодорхойлсон дүн

Зохиогчид

  • Б.Халиун АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Э.Намуун АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • З.Гэрэлцэцэг АШУҮИС, МЯЭ, Эмнэлзүйн Төв Лаборатори Зохиогч
  • Б.Ариунзаяа АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, МЯЭ, Эмнэлзүйн Төв Лаборатори Зохиогч
  • Н.Золмөнх АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, МЯЭ, Эмнэлзүйн Төв Лаборатори Зохиогч
  • Г.Батбаатар АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Д.Нямбаяр АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим , ХБНГУ, Мюнхений Техникийн Их Сургууль, ТранслаТУМ Хавдар Судлалын Эрдэм Шинжилгээний Төв Зохиогч
  • Т.Хонгорзул АШУҮИС, БАС, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, МЯЭ, Эмнэлзүйн Төв Лаборатори Зохиогч

Түлхүүр үг:

Байгалийн устгагч эс, CD 56 микро соронз, Микро соронзоор үйлчилж эс ялгах

Хураангуй

Байгалийн устгагч эс (Natural Killer, NK) нь захын цусны лимфоцитийн 5-20 хувийг эзэлдэг, хавдрын эс болон вирусээр халдварлагдсан эсийг хамгийн түрүүнд таньж устгадаг1. NK эсийг цэврээр ялган авах нь дархлаа эсийн эмчилгээний үр дүнтэй шууд хамааралтай байдаг2. NK эсэд суурилсан хорт хавдрын дархлаа эмчилгээ нь дэлхийн олон оронд хийгдэж байгаа ба NK эсийг сонгомлоор ялган авах нь манай улсад дархлааны эсийн эмчилгээ нэвтрэхэд суурь судалгааны нэг хэсэг болно. Судалгаанд сайн дурын оролцогчийн захын цусыг шинжлэгдэхүүн болгон ашиглав. Захын цуснаас мононуклеар эсүүдийг фиколлын уусмал ашиглан нягтын зөрүүгээр ялган авав. Мононуклеар эсүүдээс NK эсийг CD56 микро соронз ашиглан соронзтой холбогдсон эсийг ялган авах технологи (Magnetic Activated Cell Sorting, MACS, Miltenyi Biotec, Germany) ашиглан ялган авав. Судалгааг “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүйн Төв Лаборатори ба Эмгэг судлалын тасгийг түшиглэн хийж гүйцэтгэв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Гэрэлцэцэг, Н.Золмөнх, Г.Батбаатар, Д.Нямбаяр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл