Жирэмсний хожуу үе дэх стрессийн судалгаа
Түлхүүр үг:
Биоанагаахын сургууль Цахим хаяг: Nadmidtseren@mnums.edu.mn, Утас: 99176623Хураангуй
Жирэмсэн эмэгтэйчүүдийн 30% нь ямар нэгэн хэмжээгээр сэтгэлийн түгшүүртэй байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд төрөх хугацаа ойртох тутам сэтгэл түгшүүр нэмэгддэг. Жирэмсэн үедээ сэтгэл гутралд өртөх нь эх, урагт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулж, учирч болох эрсдлээс сэргийлэх, эрсдлийг хэрхэн бууруулах арга замыг эрэлхийлэх шаардлагын үүднээс жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэл түгшилтийн түвшинг үнэлж, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлав. Уг судалгаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн тасагт жирэмсний хяналтанд байгаа жирэмсний 28-аас дээш 7 хоногтой 117 жирэмсэн эмэгтэйг санамсаргүй түүврийн аргаар хамруулж Ч.Д.Спилбергер, Ю.Л.Ханины эсрэг үйлчлэлийн түгшүүрийн сорилыг ашиглан, жирэмсэн эмэгтэйчүүдийн сэтгэл түгшилтийг үнэлсэн. Үр дүн: Эмэгтэйчүүдийн 22.2% нь анхны жирэмсэлт, 50.7% нь өмнөх жирэмслэлтийн ужиг түүхгүй байсан. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 76.3% нь сэтгэл түгшилтийн түвшин өндөр, 22.0% нь сэтгэл түгшилт тогтвортой буюу дунд зэргийн түгшилттэй, 0.8% нь сэтгэл түгшилтийн түвшин бага байна. Сэтгэл түгшилтийн түвшинд жирэмсэн эмэгтэйн нас боловсрол, гэрлэлтийн байдал, ажил эрхлэлт, хянагдаж байгаа дүүрэг зэрэг үзүүлэлтүүд нөлөөлөхгүй байсан бол өрхийн сарын орлого (p=0.01), ээж болоход сэтгэлзүй хэрхэн бэлтгэгдсэн эсэхээ үнэлсэн байдал, жирэмсний хугацаа (p=0.04), жирэмслэлтийн давтамж (p=0.03), жирэмслэлтийн эрсдэлт түүх (p=0.02) зэрэг нь нөлөөлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Надмидцэрэн, Д.Отгонцэцэг
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
