Гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs1800450 полиморфизм болон манноз холбогч лектины уургийг холбон судалсан дүнгээс
Түлхүүр үг:
Манноз холбогч лектин уураг, MBL2 ген, Полиморфизм, Аллель, ГенотипХураангуй
Гуурсан хоолойн багтраа өвчих үүсэхэд орчны болон генетикийн хүчин зүйлс нөлөөлдөг. Олон улсад хийгдэж буй судалгаануудаас харахад гуурсан хоолойн багтраа өвчин үүсэхэд 70 гаруй өвөрмөц ген нөлөөлдөг байна хэмээн судлагдаад байна. Тэдгээр генүүдийн нэг нь MBL2 ген юм. MBL2 генийн зарим полиморфизм нь халдвар, харшил зэрэг өвчний патогенезийн хөгжилд оролцдог болох нь тогтоогдсон байна. Тиймээс бид харьцангуй эрүүл болон гуурсан хоолойн багтраатай хүмүүст MBL2 генийн rs1800450 полиморфизмын аллель, генотипыг тодорхойлж МХЛ уургийн түвшинг харьцуулах зорилгыг дэвшүүлсэн. Бидний судалгаагаар MBL2 генийн rs1800450 полиморфизмын аллель A хамгийн их, судалгааны бүлгүүдэд мөн хамгийн өндөр давтамжтай илэрсэн бөгөөд аллель G давтамж бага илэрсэн. Харин МХЛ уургийн хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.0001). Тохиолдолхяналтын бүлгийн GA болон AA генотип илэрсэн хүмүүсийн ийлдсийн МХЛ уургийн дундаж хэмжээ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.05).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Алтаншагай, С.Мөнхбаярлах, Т.Буянхүү
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
