Бамбайн сэдээх дааврын зарим үзүүлэлтүүд ба төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг

Зохиогчид

  • Ц.Алтантуяа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Б.Оюун-Эрдэнэ Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Х.Наранчимэг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • Н.Гэрэлмаа Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв Зохиогч
  • З.Гэрэлмаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч
  • Г.Эрдэнэтуяа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Бамбай булчирхай, Төрөлхийн эмгэг, Нярай

Хураангуй

Төрөлхийн анхдагч гипотиреозын скринингийг дэлхий дахинаа 80 гаруй улс орон хэрэгжүүлж байгаа ба 2000-4000 амьд төрөлтөд 1 тохиолдож байна. Судлагааг 2013-аас 2020 оныг дуустал 7 жилийн хугацаанд Улаанбаатар хотын амаржих газруудыг түшиглэн 22616 нярайг санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэж бамбайн сэдээх дааврын босго хэмжээг 20 IU/ml-р тооцож эерэг гарсан тохиолдолд сийвэнд бамбай булчирхайн даавруудыг шинжилсэн. 22616 нярайд төрөлхийн анхдагч гипотиреозын скрининг хийхэд төрөлхийн анхдагч гипотиреозтой 11 нярайг илрүүлсэн. 67 хүүхдийн бамбайн сэдээх дааврын хэмжээ өндөр гарсан ба давтан шинжилгээ хийхэд төрөлхийн анхдагч гипотиреозтой 11, түр зуурын гипотиреозтой 10 нярай байсан ба 46 тохиолдол нь хуурамч эерэг хариутай байлаа. Энэхүү скрининг шинжилгээний хугацаанд нийслэл хотод амьд төрсөн нярайн 10.3% нь хамрагдаж, эргэн дуудалтын хувь 0.03% байв. Иймд Улаанбаатар хотод төрөлхийн анхдагч гипотиреоз 2056 амьд төрөлтөнд 1 тохиолдож байна. Нярайн тээлтийн нас, төрөх үеийн жин бага байх үед бамбайн сэдээх дааврын түвшин өндөр, шинжилгээг төрсний дараах эхний 30 цагийн дотор авах, цусны дээжийг буруу авахад хуурамч эерэг хариу гарах нь их байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтантуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл