Чингэлтэй дүүрэг дэх диабетийн эрт илрүүлэг, оношилгоо, тусламж үйлчилгээний үзүүлэлтийг судалсан дүн

Зохиогчид

  • Х.Ганцэцэг АШУҮИС-ийн АУС-ийн Өрхийн анагаахын тэнхим , Чингэлтэй нэгдсэн эмнэлэг Зохиогч
  • Б.Баярцэцэг Чингэлтэй нэгдсэн эмнэлэг Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Д.Мягмарцэрэн АШУҮИС-ийн АУС-ийн Өрхийн анагаахын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Диабет, Эрт илрүүлэг, Идэвхтэй хяналт

Хураангуй

Үндэслэл: Чихрийн шижин (диабет)-ийн эрт илрүүлгийн хамрагдалт, шинээр илрүүлсэн тохиолдлын тоо, тогтмол хяналтын үзүүлэлтийг дүгнэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой ба дүүргийн хэмжээнд харьцуулсан судалгааны ажил хомс байна. Зорилго: Чингэлтэй дүүрэг дэх диабетийн эрт илрүүлэг, шинээр оношлогдсон тохиолдлын илрүүлэлт, төрөлжсөн үзлэгийн бүтцийг үнэлж, тусламж үйлчилгээний өнөөгийн байдлыг дүгнэх. Арга, аргачлал: Чингэлтэй дүүргийн 2024, 2025, 2026 оны эхний хагас жилийн нэгтгэсэн статистикт тулгуурласан ретроспектив дескриптив үнэлгээ хийв. Эрт илрүүлгийн хамрагдалт, 1000 хүнд ногдох шинээр оношлогдсон тохиолдол, төрөлжсөн үзлэгийн бүтэц болон 2025 оны 2448 үзлэгийн ӨОУА-10 кодын мэдээллийг цуглуулсан. Үр дүн: Чингэлтэй дүүрэгт диабетийн эрт илрүүлэгт хамрагдалтын хувь нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал 2024 онд 68.6% (39,677/57,856), 2025 онд 72.7% (41,953/57,690), 2026 оны эхний хагас жилд 50%-иас дээш хувийн хамрагдалтай байна. Шинээр оношлогдсон тохиолдлын тоог авч үзвэл 2024 оноос 2025 онд 32-оос 95 болж нэмэгдсэн ба 1000 хүнд ногдох диабетийн эрт илрүүлэлт 0.81-ээс 2.26 болж (RR 2.81; 95% ИИ 1.88–4.19) өсчээ. Диабетийн төрөлжсөн үзлэг 2024 онд 9000, 2025 онд 9127, 2026 оны эхний хагас жилд 7633; идэвхтэй хяналтын үзлэгийн эзлэх хувь тус тус 35.3%, 54.1%, 47.9% байв. 2025 оны 2448 үзлэгийн 74.0% нь хүндрэлгүй кодтой, 26.0% нь хүндрэлтэй эсвэл хүндрэл тодорхойгүй кодтой байв. Дүгнэлт: 1. Чингэлтэй дүүрэг дэх диабетийн эрт илрүүлгийн хамрагдалт, шинээр оношлогдсон тохиолдлын тоо 20242025 онд нэмэгдсэн ч 1000 хүнд ногдох илрүүлэлт бага буюу оношийн баталгаажуулалт харьцангуй доогуур байна. 2. Диабетийн бүртгэл дэх оношийн баталгаажуулалт, ялангуяа хүндрэлийн кодлолыг нарийвчлан сайжруулах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунтөгс, Д.Мягмарцэрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл