Цахим эмийн сангийн эрх зүйн орчны хэрэгцээний судалгаа
Түлхүүр үг:
Цахим эмийн сан, Хууль, Эрх зүйХураангуй
Үндэслэл: Цахим орчны эрчимтэй хөгжлийг даган дэлхий дахинд цахим эмийн сангийн зах зээл 2025 онд 150.7 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, 2034 он хүртэл жилийн дундаж өсөлт (CAGR) нь 19.40%д хүрэх төлөвтэй байна. Цахим эмийн сан нь тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, цаг хугацаа хэмнэх эерэг талтай ч хуурамч болон стандартын шаардлага хангаагүй эм, жоргүй эмийн зохисгүй хэрэглээ, хувь хүний мэдээллийн аюулгүй байдал алдагдах зэрэг ноцтой эрсдэлүүдийг дагуулдаг. Цахим эмийн сангийн зах зээл эрчимтэй хөгжиж буй өнөө үед Монгол улсад цахим эмийн сангийн үйл ажиллагааг цогцоор нь зохицуулах эрх зүйн орчин бусад улстай харьцуулахад хангалтгүй байна. Иймээс цахим эмийн худалдаанд хуурамч болон чанаргүй эмийн эрсдэлийг бууруулах, хэрэглэгчийн аюулгүй байдлыг баталгаажуулах зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгамдсан хэвээр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол Улсад цахим эмийн сангийн тусламж үйлчилгээг тогтвортой, аюулгүй явуулах хууль, эрх зүйн орчны хэрэгцээг тодорхойлох Арга, аргачлал: Энэхүү судалгааг бид дескриптив болон баримтын судалгааны аргыг ашиглан Монгол улс ба Олон улсын цахим эмийн сангийн тухай хууль, эрх зүй, акт судалгааны тайланд харьцуулсан дүн шинжилгээ хийв. Үр дүн: ДЭМБ-ын Глобал бенчмаркинг хэрэгслийн (GBT) үнэлгээний аргачлалаар улс орнуудын цахим эмийн сангийн эрх зүйн орчныг харьцуулан үнэлэхэд: Сингапур ба Герман: Тусгай зөвшөөрөл, цахим жор, хүргэлтийн стандарт, мэдээллийн нууцлал, хяналт шалгалт зэрэг зохицуулалтын бүх чиглэлээр бүрэн хэрэгжсэн (Implemented) байна. Өмнөд Солонгос: Цахим жорын систем болон эм зүйчид суурилсан хяналт сайн хэрэгжсэн ч цахимаар эм хүргэх үйлчилгээг хатуу хязгаарласан (Not Implemented) байна. Казахстан ба Монгол Улс: Монгол Улсын хувьд тусгайлсан зохицуулалт сул, зохицуулалтын бүх салбар үзүүлэлтээр хэсэгчлэн хэрэгжсэн (Partially Implemented) байна. Дүгнэлт: Үйлчлүүлэгчдийн дунд жоргүй олгох эм (OTC)-ийн хэрэглээ давамгайлж байгаа ба ажилчдын хариуцлага, эмч, жор баригчийн харилцааг хэрэглэгчид сайн гэж үнэлсэн хэдий ч цахим эмийн сангийн эргэх холбоо болон үйл ажиллагааны хүртээмжийг цаашид улам боловсронгуй болгох шаардлагатай байна. Монгол улсын цахим эмийн сангийн эрх зүйн хүлээн зөвшөөрөлт, тусгай зөвшөөрөл, цахим жор, хүргэлт болон хяналт шалгалтын чиглэлүүд нь одоогоор “Хэсэгчлэн хэрэгжүүлсэн (PI)” буюу шилжилтийн шатандаа яваа нь тогтоогдлоо. Иймд цахим эмийн сангийн үйл ажиллагааг олон улсын жишигт (WHO GBT) нийцүүлэн хөгжүүлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Мягмарсүрэн, С.Мөнхбат
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
