Аспиринаар өдөөгдсөн ходоодны шархлаа өвчний үеийн гоёо-11 эмийн нөлөөгөөр үүсэх простогландин ба гастриний өөрчлөлт, тэдгээрийн хамаарлыг судалсан үр дүн

Зохиогчид

  • А.Солонгуа АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • П.Хэрлэн АШУҮИС, АУС, Хүүхдийн анагаахын тэнхим Зохиогч
  • А.Баярцэцэг АШУҮИС, АУС Зохиогч
  • Н.Бира АШУҮИС, АУС, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим Зохиогч
  • Д.Цэрэндагва АШУҮИС, МАУОУС Зохиогч

Түлхүүр үг:

Эм, Гоёо, Харх, Тун

Хураангуй

Үндэслэл: Ходоод дээд гэдэсний шархлаа өвчний тархалтын судалгаагаар дэлхийн хүн амын 10-15% тохиолддог, эрэгтэйчүүд 3-4 дахин өвчилдөг, 70-80% нь 25-40 насны хүмүүст тохиолдож байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байна. Цагаан гоёо ургамал орсон 11 найрлагатай эмийг шинээр анх удаа найруулсан бөгөөд ходоодны шархлаа өвчний үед хэрэглэж үр дүнг тооцох нэгдүгээр шатны судалгаа хийх зорилгоор уг сэдвийг сонгож авлаа. Зорилго: ходоодны шархлаа өвчний эмчилгээнд гоёо-11 эмийн бага, дунд, өндөр тунгийн нөлөөг гастрин, простагландины хоорондын хамааралаар үнэлэх. Арга аргачлал: Туршилтын амьтад 180г-220г жинтэй бие гүйцсэн 60 ширхэг SDF харх ашигласан. Бүлэг бүрт 10 харх байхаар тэнцүү 6 бүлэгт хуваасан. Туршилтын амьтдыг Өвөр Монголын Их Сургуулийн Туршилтын амьтны лабораториос авч ӨМИС-ын Монгол эм химийн лабораторт 22℃±1℃ температурт, 65%±5% чийгшилтэй, гэрлийн орчин 12/12 цагийн лабораторийн орчинд туршилтыг хийсэн. Үр дүн: Бага тунгийн простогландины хэмжээ дунд тунгийн гастриний хэмжээ хоорондоо дундаж сөрөг (r=-0.540), дунд тунгийн простогландины хэмжээ стандарт эмийн бүлэгийн гастриний хэмжээ хүчтэй эерэг (r=0.615) ,стандарт эмийн бүлэгийн гастриний хэмжээ бага тунгийн гастриний хэмжээ хүчтэй эерэг (r=0.614), стандарт эмийн гастриний хэмжээ дунд тунгийн гастриний хэмжээ хүчтэй эерэг (r=0.788), стандарт эмийн гастриний хэмжээ өндөр тунгийн гастриний хэмжээ маш хүчтэй эерэг хамааралтай (r=0.879) байна. Дүгнэлт: Гоёо11 эмийн бага, дунд, өндөр аль ч тунгийн хэмжээ нь ходоодны гастрин, простогландины шүүрэлд харилцан нөлөө үзүүлэх чадвартай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Хэрлэн, А.Баярцэцэг, Н.Бира, Д.Цэрэндагва

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-04-06

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл