Ийлдсийн аутоэсрэгбиеийг эсэд суурилсан дархан туяарах аргаар илрүүлсэн үр дүн

Зохиогчид

  • Н.Баяртогтох АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Г.Саранзаяа АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • О.Сувд АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • T.Өлзийхүү АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Гансүх АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Т.Хонгорзул АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн, Иммунобиологийн лаборатори Зохиогч

Түлхүүр үг:

HEp-2 эс Бөөмийн эсрэг эсрэгбие Стандарт аргачлал АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн, Утас: 99178185

Хураангуй

Үндэслэл: Тогтолцооны аутоиммун өвчний оношилгоонд өргөн ашигладаг бөөмийн эсрэг эсрэгбие (Anti-Nuclear Antibody, АNА)ийг HEp-2 (Human Epithelial type 2) эсэд суурилсан шууд бус дархан туяарах аргаар илрүүлэхийг олон улсад алтан стандарт хэмээн үздэг.1 Стандарт аргаар ийлдсийн ANA-г илрүүлэх туршилт судалгааны аргачлалыг хөгжүүлэх нь тогтолцооны аутоиммун өвчний оношилгоонд ач холбогдолтой юм.2 Зорилго: HEp-2 эсэд суурилсан дархан туяарах аргаар ийлдсийн ANA-г илрүүлэх Арга, аргачлал: Хөлдөөсөн HEp2 шугаман эсийг сэргээж өсгөвөрлөн урвалын хавтанд 500,000 эсийг сэлгүүлж 5%-ийн CO2-ийн агууламжтай 37ºC-ийн орчинд 24 цаг өсгөвөрлөж, бэхжүүлэв. HEp-2 эсийг тогтолцооны улаан яршил (ТУЯ) болон Шегрений хам шинж (ШХШ) онош бүхий үйлчлүүлэгчийн ийлдэс (1:80, 1:160), FITC (Fluorescein Isothiocyanate) флюресценци бүхий хоёрдогч эсрэгбие (1:500)-ээр үйлчилж дархан туяарах микроскопийн 20х, 40х өсгөлтөөр харж үнэлэв. Микроскопийн 40х өсгөлт болон ийлдсийн 1:160 шингэрүүлэлтийн HEp-2 эсийн бөөмийн бүтцийн туяаралтын үр дүнг ICAP (International Consensus on ANA Patterns) ангиллын үр дүнтэй харьцуулан үнэлэв. Үр дүн: HEp-2 эсийг ANA эерэг болон сөрөг ийлдсээр үйлчилж шууд бус дархан туяарах аргачлалаар шинжлэхэд сөрөг хяналтын ийлдсэнд туяаралт илрээгүй бол ТУЯ онош бүхий anti-dsDNA эерэг ийлдсээр үйлчлэхэд бөөм бүхэлдээ жигд туяарч харагдав. HEp-2 эсийг Шегрений хам шинж оноштой anti-SSA/B эерэг ийлдсээр үйлчлэхэд бөөмөн дотор цэгчилсэн туяаралт харагдав. ТУЯ онош бүхий ANA, anti-dsDNA эерэг ийлдсээр үйлчилсэн HEp-2 эсийн бөөмийн будагдалт жигд тод, харин ШХШ онош бүхий ANA, SSA/B эерэг ийлдсээр үйлчилсэн HEp-2 эсийн бөөмийн будагдалт цэгчилсэн байдлаар стандарт үзүүлэлттэй ойролцоо тодорхойлогдов. Дүгнэлт: HEp-2 эсийн бөөмийн антиген нь ANA-ийн төрөл ба тогтолцооны аутоиммун өвчний оношоос хамаарч ялгаатай тодорхойлогдов.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Баяртогтох, Ч.Гансүх

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл