Диабетийн жижиг судасны зарим хүндрэл ба Д-Димерийн түвшин хоорондын хамаарлыг судалсан дүн

Зохиогчид

  • Г.Нархажид АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим , АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Хэвтэн эмчлүүлэх тасаг- Зохиогч
  • Н.Мөнх-Учрал АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Хэвтэн эмчлүүлэх тасаг- , АШУҮИС-ийн АУС-ийн Цус судлалын тэнхим Зохиогч
  • Э.Байгалмаа АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Ж.Сувд АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим Зохиогч
  • Б.Оюунтөгс АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим , АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Хэвтэн эмчлүүлэх тасаг- Зохиогч
  • Б.Отгонбат АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Хэвтэн эмчлүүлэх тасаг- , АШУҮИС-ийн АУС-ийн Цус судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Диабет хэвшинж, Диабетийн хүндрэл, Бүлэнт өөрчлөлт, Фибрин

Хураангуй

Үндэслэл: Диабетийн үед судасны бүлэнт өөрчлөлт үүсэх нь том ба жижиг судасны хүндрэл үүсэх эмгэг жамын гол үндэс юм. Бүлэн хайлах явцад фибриний задралын дүнд Д-димер үүсэх ба диабетийн архаг хүндрэл, хүндрэлийг эрт таамаглах үзүүлэлт болж байна. Зорилго: Диабет хэвшинж 2-той хүмүүст Д-димерийн түвшинг тодорхойлж, жижиг судасны зарим хүндрэл хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Аналитик судалгааны агшны загвараар энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн ба нийт 215 оролцогчийг хамруулсан. Судалгааны хасах шалгуурын дагуу бусад хэлбэрийн диабет оношлогдсон, антикоагулянт эм хэрэглэдэг болон элэгний эмгэгтэй хүмүүсийг хассан. Оролцогчдыг Д-димерийн түвшингөөр ≤0.260 мкг/мл болон >0.260 мкг/мл гэсэн хоёр бүлэгт ангилан диабетийн ретинопати, нефропати, нейропатийн тархалтыг харьцуулсан. Олон хүчин зүйлсийн логистик ба шугаман регрессийн загварыг нас, хүйс, биеийн жингийн индексээр засварлав. Үр дүн: Судалгаанд диабет хэвшинж 2-той нийт 215 хүн хамрагдсан ба Д-димерийн голч утга 0.260 мкг/мл (квартиль хоорондын далайц: 0.190–0.460) байв. Д-димерийн түвшин голч утгаас дээш бүлэгт жижиг судасны аль нэг хүндрэлийн тархалт 51.4% байсан нь голч утгаас бага буюу тэнцүү бүлэг (37.0%)-тэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу их тодорхойлогдсон (p=0.034). Мөн нефропатийн тархалт 33.6% ба 13.0% (p<0.001), нейропатийн тархалт 20.6% ба 10.2% (p=0.035) байсан нь Д-димерийн түвшин их бүлэгт архаг хүндрэлүүд элбэг тохиолдож байгааг харуулж байв. Д-димерийн түвшин голч утгаас дээш бүлгийн хүмүүст диабетийн жижиг судасны аль нэг хүндрэлтэй байх магадлал 2.23 дахин их байв (OR=2.23; 95% ИИ: 1.19–4.18; p=0.013). Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан диабет хэвшинж 2-той хүмүүсийн 21.4%-д Д-димерийн түвшин ихэссэн байв. 2. Д-димерийн түвшин голч утгаас (0.260) их байх нь диабетийн бичил судасны хүндрэлтэй байх магадлалыг 2 дахин нэмэгдүүлж (OR=2.23; 95% ИИ: 1.19–4.18; p=0.013) байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Нархажид, Н.Мөнх-Учрал, Б.Оюунтөгс, Б.Отгонбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл