Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эдэд олон генийн цэгэн мутацийг NGS аргаар тодорхойлсон үр дүн

Зохиогчид

  • Э.Цэнд-Аюуш АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв Зохиогч
  • Ж.Амарсанаа Монгол Угсаатны Ген Судлалын Хүрээлэн, Хаппи Веритас эмнэлэг Зохиогч
  • Ч.Бат-Оргил ХСҮТ, Ерөнхий мэс заслын тасаг Зохиогч
  • Б.Ганбаяр АШУҮИС, Ахисан түвшний сургууль, Салбар дундын сургалтын төв Зохиогч
  • Б.Урангоо АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Д.Энхтуяа Монгол Угсаатны Ген Судлалын Хүрээлэн, Хаппи Веритас эмнэлэг Зохиогч
  • А.Шийрэвнямба АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Ахисан түвшний сургууль, Хаппи Веритас эмнэлэг ХСҮТ, Ерөнхий мэс заслын тасаг АШУҮИС, АУС, Мэс заслын тэнхим

Хураангуй

Үндэслэл: Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар (БШГХХ) нь дэлхий дахинд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд олон генийн өөрчлөлт хуримтлагдах замаар үүсэж, хөгждөг эмгэг юм. Монгол Улсад уг хавдрын тохиолдол, нас баралт өндөр, боломжит эмчилгээний сонголт дутмаг мөн молекул-генетикийн онцлогийг тодорхойлсон судалгаа хязгаарлагдмал, оношлогоо, хувь хүнд тохирсон, эмчилгээний сонголтыг өргөжүүлэх шаардлагатайг байгаа зэрэг нь энэхүү судалгааны үндэслэл боллоо. Зорилго: БШГХХ-ын эд дэх олон генийн хувилбарыг тодорхойлж ойролцоох эрүүл эдийн гентэй харьцуулж судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар ХСҮТ, Монгол Угсаатны Ген Судлалын Хүрээлэн, Хаппи Веритас эмнэлгийг түшиглэн 2023 оны 8-р сараас 2024 оны 5-р сарын хооронд гүйцэтгэв. Судалгаанд БШГХХын оношоор Ерөнхий мэс заслын тасагт эмчилгээ хийлгэсэн 11 хүнийг хамруулсан. MGISEQ-200 аппаратыг ашиглан хавдрын болон ойролцоох эрүүл эдэд 53 генийн 2881 локуст нуклеотидын дараалал тогтоов. Хавдрын болон эрүүл эдэд тодорхойлогдсон генийн дарааллыг BWAMEM, GATK Mutect2, Variant Effect Predictor (VEP) программыг ашиглан генийн үйл ажиллагаа, эмнэлзүйн ач холбогдлыг харьцуулан тооцлоо. Үр дүн: БШГХХ-тай 11 хүний хавдрын болон эрүүл эдэд нийт 60 генийн өөрчлөлт тодорхойлсноос нэг нуклеотидын полиморфизм 56 (93.3%), делеци болон инверси 4 (6.7%) тус тус эзэлж байв. Генийн өөрчлөлтийн 36 (60.0%) хавдрын эдэд, 24 (40.0%) эрүүл эдэд илэрсэн бөгөөд хавдрын эдэд 11 цэгэн мутаци тодорхойлогдов. Хавдрын эдэд цэгэн мутацийн дамтамж PDGFRA (90.9%), TP53 (54.5%), APC (36.4%), PTEN (27.3%), KIT (18.2%), KRAS (9.1%) байв. Хавдрын эдэд PDGFRA, TP53, PTEN генийн мутацийн давтамж эрүүл эдээс статистик ач холбогдол бүхий ялгаатай (p>0.05, FDR≥0.75) байлаа. Хавдрын эдэд мутаци илэрсэн APC, KRAS, TP53, PTEN, MLH1 генүүд нь Wnt/β-catenin, MAPK, p53, PI3K– AKT–mTOR болон ДНХ-ийн алдаа засварлах механизмтай холбоотой генүүд юм. Дүгнэлт: БШГХХ-ын эдэд PDGFRA, TP53, PTEN генийн хувилбар хамгийн их тодорхойлогдож, KRAS, KIT, CDKN2A хавдрын үүсэх механизамд оролцдог генийн мутациуд зөвхөн хавдрын эдэд тодорхойлогдож байна. KRAS p.Gly13Asp хувилбар нь EGFR-ийн эсрэг бай эмчилгээний сонголтыг үнэлэхэд чухал ач холбогдолтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Ганбаяр, А.Шийрэвнямба

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл