Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн боловсролд сувилагчийн оролцоог судалсан дүн
Түлхүүр үг:
Зөвлөгөө, Эрүүл зан үйл, ОйлголтХураангуй
Үндэслэл: Хүн амын эрүүл мэндийн боловсрол нь мэдээллийг олж авах, ойлгох, үнэлэх, амьдралдаа хэрэгжүүлэх цогц чадвар бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцооны суурь нөхцөл юм.1-3 Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сувилагчийн ойлгомжтой харилцаа, хувь хүнд тохируулсан зөвлөгөө, өөрийгөө арчлах сургалт нь үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг дэмжих боломжтой.4-6 Мөн сувилагчийн үзүүлэх зөвлөгөө нь иргэдийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч уг зан үйлийн өөрчлөлт болон эрүүл мэндийн боловсролын хамаарлыг тоон үзүүлэлтээр үнэлж, нотолгоонд суурилсан дүн шинжилгээ хийх шаардлагатай байна. Зорилго: Анхан шатны эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшин, эрүүл дадал хэвшил болон сувилагчийн зөвлөгөө, дэмжлэгийн хоорондын хамаарлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг 2026 оны 8-р сараас 9-р сарын хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цэцэгхайрхан өрхийн эрүүл мэндийн төв болон Завхан аймгийн Тэлмэн сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн 18-аас дээш насны 145 иргэнийг хамруулан агшингийн судалгааны загвараар хийсэн. ЭМБ-ыг HLS-EU-Q16 асуумжийн Монгол хувилбараар үнэлж, нийлбэр оноог тооцсон. Сувилагчийн оролцоог тусгай асуумжаар цуглуулж, өгөгдлийг SPSS 21.0 программд логистик регрессийн шинжилгээгээр (OR, p-утга) боловсруулав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын n=145 HLS-EU-Q16 асуумжийн дундаж оноо (10.4±3.2) байв. ЭМБ-ын түвшнийг ангилахад 42.1% (n=61) нь хангалтгүй, 34.5% (n=50) нь асуудалтай буюу хязгаарлагдмал, 23.4% (n=34) нь хангалттай түвшинд байв. Сувилагчийн дэмжлэгийг оролцогчдын 58.8% нь их, 29.8% нь дунд зэрэг гэж үнэлсэн. Сувилагчаас эрүүл мэндийн зөвлөгөө тогтмол авсан иргэд эрүүл амьдралын хэвшилд идэвхтэй хандах магадлал 3.79 дахин (OR=3.79, p=0.001), зөвлөгөөг практикт дагаж мөрдөх магадлал 3.05 дахин (OR=3.05, p=0.0076) өндөр байв. Дүгнэлт: Иргэдийн эрүүл мэндийн мэдээллийг бие даан хайх, үнэлэх чадвар сул буюу ЭМБ-ын ерөнхий түвшин хангалтгүй байгаа хэдий ч сувилагчийн зөвлөгөө, дэмжлэг нь иргэдийн эрүүл зан үйлийг сайжруулахад шууд эерэг нөлөө үзүүлж байна.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Пагмадулам, Г.Дагийцэрэн, Д.Мягмарцэрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
