Мөнгөжүүлсэн нано пластырийн шарх эдгээх үйлдлийн судалгаа
Түлхүүр үг:
Нано бөөм Шарх, арьс In vivo ПластырьХураангуй
Үндэслэл: Монгол улсын хэмжээнд 2022 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс үзвэл арьсны идээт үрэвслээр амбулаторын өвчлөлийн тайланд 44903 тохиолдол, стационарын өвчлөлийн тайланд 1745 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Иймээс пластырь эмийн эрэлт хэрэгцээ их байгаа бөгөөд нано бөөм агуулсан пластырь эмийн хэлбэрийн судалгааг өргөн хүрээтэй хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэн, эмчилгээнд хэрэглэх шаардлагатай байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Мөнгөжүүлсэн нано пластырийн арьсанд үзүүлэх үйлдлийг in vivo нөхцөлд үнэлэхэд оршино. Арга, аргачлал: Туршилтын хугацаанд амьтдыг 12 цагийн гэрэл/харанхуйн мөчлөгт хэвийн нөхцөлд, 40-60 хувийн харьцангуй чийгшилтэй орчинд ус болон тэжээлийг хангалттай хэмжээгээр авах боломжтойгоор байлгасан. Пластырийн эхний тунг хэрэглээд 48 цагийн дараа сольж дахин шинэ пластырь наана. Туршилтын амьтдыг сөрөг хяналтын, эерэг хяналтын, туршилтын 1,2,3-р бүлэг буюу нийт 5 бүлэг болгон хувааж, бүлэг тус бүрт 6 хулгана байхаар тооцов. Сөрөг хяналтын бүлэгт шарх үүсгэсэн бөгөөд эмчилгээний пластырь огт наахгүй зөвхөн натрийн хлоридын 0.9%-ийн изотоник уусмалаар цэвэрлэж, шавшина. Эерэг хяналтын бүлэгт БНСУ-д үйлдвэрлэсэн шархны наалтийг нааж хэрэглэв. Туршилтын бүлгийг дотор нь 3 хувааж, туршилтын 1-р бүлэгт 50 мг/кг, туршилтын 2-р бүлэгт 75 мг/кг, туршилтын 3-р бүлэгт 100 мг/кг тунтай бэлтгэсэн мөнгөжүүлсэн нано пластырийг нааж шарх эдгээх үйлдлийг харьцуулан судлав. Үр дүн: Туршилтын 3 бүлэг хулганд тааруулан мөнгөжүүлсэн нано бөөмийг 50 мг/кг, 75 мг/кг 100мг/кг-аар тооцож, 1 ширхэг пластырьд 0,0012 г, 0,0017 г, 0,0023 г мөнгөжүүлсэн нано бөөм агуулахаар пластырийг бэлтгэж, тасалгааны температурт сэрүүн хуурай газарт хадгалсан. Сөрөг хяналтын, эерэг хяналтын болон туршилтын тун хамааралтай бүлгүүдэд шарх үүсгэж, бэлдмэлүүдийг хэрэглэснээс хойш 0, 3, 7,14 хоногуудад шархны эдгэрэлтийг ажиглаж, хэмжилт хийсэн. Сөрөг хяналтын бүлгийн хувьд 21 хоногийн турш шархны хэмжээ маш бага хэмжээгээр багассан ба эдгэрэлт явагдаагүй. Туршилтын 1-р бүлгийн хувьд 7 дахь хоногт 1.5 мм диаметртэй болж багасаад, 12 дахь эдгэрч, соривжсон. Туршилтын 2-р бүлгийн хувьд 7 дахь хоногт шархны хэмжээ 1.2 мм диаметртэй болж жижгэрсэн. 10 дахь хоногт бүрэн эдгэрч, сорвижсон. Туршилтын 3-р бүлгийн хувьд 5 хоногт шархны хэмжээ 1 мм диаметртэй болж жижгэрсэн ба 7 дахь хоногт бүрэн эдгэрч, үс нь ургаж эхэлсэн ба 21 дэх хоногт үс нь нэгэн жигд болж ургасан. Дүгнэлт: Мөнгөжүүлсэн нано пластырийн шарх эдгээх үйлдэл нь тунгаас шууд хамааралтай буюу 100мг/кг тунгаар шархыг хурдан эдгээж буйг тогтоолоо. Импортын шархны наалттай харьцуулахад шархыг илүү хурдан хугацаанд эдгээж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Золбаяр, Д.Шинэзаяа, Б.Отгонбат, Д.Отгонсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
