Голт бор (Syzygium aromaticum L.) эмийн ургамлаас батганы эсрэг гель гарган авах технологийн судалгаа

Зохиогчид

  • Г.Пүрэвтогтох АШУҮИС-ийн Эмзүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Зохиогч
  • Ц.Амаржаргал Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Маралмаа АШУҮИС-ийн Эмзүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Зохиогч
  • Б.Энхтуул Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Р.Норовням Эмийн хими, ургамал судлалын тэнхим Зохиогч
  • Д.Даваадагва АШУҮИС-ийн Эмзүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Зохиогч
  • Д.Отгонсүрэн АШУҮИС-ийн Эмзүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Зохиогч
  • Д.Жамбанинж АШУҮИС-ийн Эмзүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Зохиогч
  • Д.Шинэзаяа АШУҮИС-ийн Эмзүйн сургууль, Эмийн технологийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Батганы эсрэг нийлбэр полифенолт нэгдэл, Гель

Хураангуй

Үндэслэл: АӨСҮТ-ийн жилийн амбулаторийн нийт үзлэгийн 10-15% нь арьсны батга өвчтэй хүүхэд залуучууд байна. Хамгийн элбэг тохиолддог арьсны эмгэг өөрчлөлтийн нэг нь батга буюу тосны булчирхайн үрэвсэлт өвчин юм. Өсвөр насныхны 85%-д энэхүү арьсны өвчин тохиолддог бөгөөд өвчтөний өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж, өөрийгөө нийгмээс тусгаарлах эцэстээ сэтгэл санааны гүн хямралд оруулдаг байна. Зорилго: Голт бор (Syzygium aromaticum L.) эмийн ургамлаас батганы эсрэг гель эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийн технологийн параметрүүдын тодорхойлон шингэн хандыг эрчимжүүлсэн мацерацын аргаар бэлтгэн тохиромжтой хандлагч шингэнийг тогтоохдоо хандлагч шингэнээр нэрмэл ус, 20%, 40%, 70% этанолыг тус тус авч бэлтгэсэн ханданд полифенолт нэгдлийн агууламжаар харьцуулан сонгов. Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын ханданд агуулагдах нийлбэр полифенолт нэгдлийг агууламжийг спектрофотометрийн аргаар тодорхойлов. Гелийн туслах бодисын тохиромжтой харьцааг сонгохдоо 3 загвар гаргаж, шингэн ханднаас диспержүүлэх аргаар гель бэлтгэв. Голт бор (Syzygium aromaticum L.) агуулсан гель эмийн хэлбэрт бактерийн эсрэг идэвхийг эмгэг төрүүлэгч бактерийн стандарт 6 омгуудыг ашиглан перпендикуляр тарилгын аргаар тодорхойлов. Үр дүн: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийн жижиг хэсгийн хэмжээ 0.85 мм байхад хандлагдах бодис 31.061±1.318% байгаа нь хамгийн их агууламжтай байсан тул түүхий эдийн тохиромжтой жижиглэлтийн хэмжээг 0.85 мм болохыг тогтоов. Ургамлын түүхий эдийн хандлагдах бодисын хэмжээ нэрмэл усанд 31.061±1.318%, 20% этанолд 28.401±1.094%, 40% этанолд 29.765±1.624%, 70% этанолд 30.965±1.314% агуулагдаж байна. Эрчимжүүлсэн мацерацын аргаар бэлтгэсэн шингэн /нэрмэл ус/ ханданд агуулагдах полифенолт нэгдлийн хэмжээ тодорхойлоход 0.538±0.0114% байлаа. Голт бор (Syzygium aromaticum L.)-ын шингэн ханд агуулсан гелийн бактерийн эсрэг идэвхийг тодорхойлов. Дүгнэлт: Голт бор (Syzygium aromaticum L.) ургамлын түүхий эдийг 0.85мм хэмжээтэй жижиглэж, нэрмэл усаар эрчимжүүлсэн мацерацын аргаар хандалж, шингэн ханд гарган авах нь тохиромжтой болохыг тогтоов. Шингэн ханд нь хар боровтор өнгөтэй, гашуувтар амттай, анхилам үнэртэй, полифенолт нэгдэл 0.538±0.0114% агуулагдаж байв. Гель бэлтгэхдээ үйлчлэгч бодисоор голт борын шингэн ханднаас 30%-ийг авч гель үүсгэгч бодисоор карбомерыг 1%-иар, нэвчимхий чанар нэмэгдүүлэгч бодисоор пропиленгликоль 5% ба глицерин 1.5%-

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р.Норовням, Д.Даваадагва, Д.Отгонсүрэн, Д.Жамбанинж, Д.Шинэзаяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл