Ухаалаг утсаар зурвас бичин алхах үеийн алхааны өөрчлөлтийг үнэлсэн нь

Зохиогчид

  • Х.Байгаль АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • С.Бөртэ АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Б.Туяа АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Д. Батлхам АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч
  • Б. Янжинсүрэн АШУҮИС, Сувилахуйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Үений далайц, Алхааны үнэлгээ, Эрүүл хүн, Доод мөчний нугалах өнцөг, Ухаалаг утасны хэрэглээ

Хураангуй

Үндэслэл: Өмнөх судалгаагаар ухаалаг утсаар зурвас бичин алхах нь тэнцвэр алхах хурд, алхам хоорондын зайд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зорилго: Зурвас бичин алхах үеийн доод мөчдийн өнцөг болон хүйсийн ялгааг судлахыг зорьсон. Арга, аргачлал: Нэг агшны загвараар, Сувилахуйн сургуулийн 18-21 насны сайн дурын эрэгтэй 15, эмэгтэй 15 оролцогч хамрагдав. Оролцогч тус бүрийг 7 метр зайд өөрийн алхаагаар болон ухаалаг утас ашиглан зурвас бичүүлэн алхуулсан бөгөөд алхаж байх үеийг casio exilim өндөр хурдны камер ашиглан бичлэг хийж, хөл газраас хөндийрөх үеийн түнх, өвдөг, шагайн үений нугалах өнцгийг IMAGEJ программаар хэмжсэн. Статисик боловсруулалтыг SPSS-21 программ ашиглан боловсруулж, Wilcoxon sign rank test-ээр нийт оролцогчдын энгийн болон зурвас бичин алхах үеийн доод мөчдийн нугалах далайцыг харьцуулан тооцсон. Үр дүн: Ухаалаг утсаар зурвас бичин алхах үеийн хөл газраас хөндийрч урагш шилжих үед түнх (p=0.038), өвдөг нугалах өнцөг (p=0.001) ихэсч шагай нугалах өнцөг буурсан (p=0.000). Хөл газраас хамгийн өндөрт өргөгдөх үед өвдөгний нугалах өнцөг буурсан (p=0.002). Мөн хөлийн өсгий газарт тавигдах үед түнх (p=0.001), өвдөг нугалах өнцөг (p=0.013) буурсан байна. Дүгнэлт: Энэхүү судалгаа нь тэгш гадаргуу дээр явагдсан хэдий ч зурвас бичин алхах үед оролцогчдын алхааны хурд удааширч, доод мөчдийн нугалах өнцөг буурснаар хөл газраас хөндийрөх өндөр багасаж их биеийн тогтвортой байдлыг хадгалах шалтгаан болж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д. Батлхам, Б. Янжинсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл