Шимжүүлэх ороолттой төөнүүр эмчилгээний өвдөгний үений остеоартритад нөлөөлөх үр дүнг судлах нь

Зохиогчид

  • Ц.Анударь АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Э.Дэлгэрмаа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Э. Нандинчимэг АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Б. Бат-Ухаан АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Ч. Пүрэвжаргал АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Г. Одмаа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Б.Цэрэнтогтох АШУҮИС, Монгол Анагаах Ухааны төв эмнэлэг Зохиогч
  • Э. Жаргалхүү АШУҮИС, Монгол Анагаах Ухааны төв эмнэлэг Зохиогч
  • Ж.Итгэлбаяр АШУҮИС, Монгол Анагаах Ухааны төв эмнэлэг Зохиогч
  • Р. Сүх-Очир АШУҮИС, Монгол Анагаах Ухааны төв эмнэлэг Зохиогч
  • С.Хишигжаргал АШУҮИС, Монгол Анагаах Ухааны төв эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Цагаан шар ус, Өвдөлт, Хөшингө, Далайц, Амьдралын чанар

Хураангуй

Үндэслэл: Остеоартрит нь дэлхий даяар хамгийн түгээмэл тохиолддог, амьдралын чанарыг бууруулж, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг үений үрэвсэлт эмгэг бөгөөд гарын сарвуу, өвдөгний үенд түгээмэл тохиолддог. Монгол анагаах ухаанд, шимжүүлэх ороолттой төөнүүр эмчилгээ нь эмт бодис болон дулааны нөлөөгөөр захын судсыг өргөсгөж тухайн хэсгийн мэдрэл, цус, шингэн, бичил эргэлтийг сайжруулснаар суваг хэрдсийг нээж, бадган шар усыг арилган, үрэвсэл дарж, өвдөлт намдаах үйлдэлтэй бөгөөд өвдөгний үений остеоартритын үед эмнэл зүйн практик ач холбогдолтой байдаг. Арга, аргачлал: Монгол Анагаах Ухааны Төв Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт тохиолдлоос судалгаанд хамруулах шалгуурыг хангасан, сайн дурын үндсэн дээр оролцохыг зөвшөөрсөн 40-80 насны нийт 40 хүнийг хамруулж, шимжүүлэх ороолттой төөнүүр эмчилгээ болон барагшунтай электрофорез эмчилгээний бүлэгт хуваасан. Туршилтын бүлэгт шимжүүлэх ороолттой төөнүүр эмчилгээг АШУҮИСийн МАУТЭ-ийн 2023/11/13-ны өдөр баталсан зааврын дагуу өдөрт 1520 минутаар нийт 5 хоног, хяналтын бүлэгт барагшунтай электрофорез эмчилгээг өдөрт 15-20 минутаар нийт 5 хоног хийж үйлчлүүлэгчдийн өвдөгний үений остеоартритыг УАУ-ны оношилгоо, АРК-оос гаргасан оношилгооны шалгуур, рентген шинжилгээгээр оношилж, үр дүнг тооцохдоо өвдөлт ба хөшингийн зовуурийг WOMAC тест, VAS үнэлгээний аргаар, үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг EQ-5D-5L үнэлгээний аргаар, үений далайцыг гониометр ашиглан эмчилгээний өмнөх болон дараах өөрчлөлтийг тодорхойлсон. Үр дүн: Шимжүүлэх ороолттой төөнүүр эмчилгээний дараа EQ-5D-5L үнэлгээгээр хөдөлгөөн (p<0.001), хувийн арчилгаа (p<0.001), өдөр тутмын үйл ажиллагаа (p<0.001), өвдөлт (p<0.001), сэтгэл гутрал (p<0.001) статистик ач холбогдол бүхий сайжирч, эрүүл мэндийн байдал эмчилгээний дараа 66±13.850 онооноос 71±8.20 хүрч статистик ач холбогдолтой нэмэгдсэн. VAS үнэлгээгээр өвдөлт статистик ач холбогдолтой буурч 7.2±1.41-ээс 4.3±1.70 болсон. WOMAC оноогоор үнэлэхэд өвдөлт (p<0.001), хөшингө (p<0.001), үйл ажиллагааны алдагдал (p<0.001) статистик ач холбогдол бүхий буурч байсан. Дүгнэлт: Барагшунтай электрофорез эмчилгээтэй харьцуулахад өвдөлт намдаах болон үений хөдөлгөөнд үзүүлэх нөлөө илүү үр дүнтэй байгаа нь остеоартритын II-III зэрэг оноштой үйлчлүүлэгчдэд хөдөлгөөн, хувийн арчилгаа, өдөр тутмын үйл ажиллагаа, өвдөлт, сэтгэл гутралын үзүүлэлтүүдэд эмнэл зүйн үр дүн өгч, амьдралын чанар дээшлүүлж хувь хүний нийгмийн харилцаанд оролцох, нийгэмд эзлэх байр суурийг хадгалж үлдэхэд эерэг нөлөө үзүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнтогтох, Э. Жаргалхүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл