Тархины салаа судасны хатууралт эмгэгийн шалтгаант тархины цус тасалдах давтан харвалтын тохиолдол

Зохиогчид

  • Ц.Байгалмаа Зохиогч
  • Ж.Алтанхуяг Зохиогч
  • Р.Ганбаатар Зохиогч
  • Г.Байгалмаа Зохиогч
  • Н.Лхамцоо Зохиогч

Түлхүүр үг:

Дахилт, Тархины цус тасалдах харвалт, Дүрс оношлогоо, Эмчилгээ

Хураангуй

Удиртгал: Тархины салаа судасны хатууралт эмгэгийн үед гүний нэвчигч артериуд, үүнд, arteriae lenticulostriatae судасны хатуурлын улмаас нарийсах эсвэл бөглөрснөөр тархины цус тасалдах харвалтaд хүргэдэг. Тус эмгэг нь эмнэлзүй, дүрс оношлогоогоор илрэх судасны илрэл, тархины шигдээсийн морфологи зэргээр тархины том судасны бөглөрөлт эмгэг болон жижиг судасны эмгэгээс илэрхий ялгагдахын зэрэгцээ эмнэлзүй богино хугацаанд даамжран хөдөлмөрийн чадвар хүнд зэргээр алдагдахын зэрэгцээ давтан тархины цус тасалдах дайрлага болон тархины цус тасалдах харвалт болдог онцлогтой. Иймд тархины салаа судасны хатууралт эмгэгийг эрт үед нь илрүүлэн дээр дурдсан хүндрэлүүдийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээний зарчмыг оновчтой тодорхойлох нь чухал юм. Эмнэлзүйн тохиолдлын танилцуулга: 34 настай эрэгтэй 07 сарын зайтай тархины цус тасалдах харвалт, баруун тархины дунд артерийн М1 хэсгийн нарийслын шалтгаант, артерийн гипертензи, зүрхний механик хавхлага оношоор Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2 удаа хэвтэж, хэвтэх бүртээ бүлэн уусгах эмчилгээ хийлгэсэн болно. Дүгнэлт: ТССХЭ-ийн оношлогоог оновчтой хийх нь цаашдын эмчилгээ болон хоёрдогч урьдчилан сэргийлэлтийг төлөвлөхөд чухал юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол