Сурагчдын уух усны хэрэглээ ба шээсний хувийн жингийн өөрчлөлт

Зохиогчид

  • Э.Содном АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Б.Түвшинзаяа АШУҮИС, Анагаах ухааны сургууль Зохиогч
  • Г.Билгүүндарь АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Д.Болормаа АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Д.Намуун АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Ч.Өнөрцэцэг АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Биеийн усны эзлэхүүн Шингэний дутагдал, Арьс, хэл танин мэдэхүйн гүйцэтгэл

Хураангуй

Үндэслэл: Сургуулийн өсвөр насны (10-14 нас) хүүхдүүдийн хувьд эрүүл мэндэд учирч болох гол эрсдэл нь ундны ус, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжтай холбоотой эрсдэлүүд түгээмэл байдаг. Усны зохистой хэрэглээ нь хүний эрүүл мэнд, сайн сайхан байдал, оюун санаа, бие бялдрын гүйцэтгэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зорилго: Сурагчдын уух усны хэрэглээ, шингэний дутагдал шээсний ерөнхий шинжилгээний үзүүлэлтүүдийн өөрчлөлт, танин мэдэхүйн гүйцэтгэлийг холбон судлах. Арга, аргачлал: Аналитик судалгааны загвараар, тоон болон чанарын мэдээллийг дараах аргуудыг хослуулан ашиглаж гүйцэтгэсэн. Нийслэлийн ЕБС-ийн байршил болон хэвшлийн хэлбэрийг харгалзан хотын захын (ХУД), төвийн (БГД), лицей (СБД) 3 сургуулийн 14 настай 7 ангид суралцдаг 100 хүүхдийг хүйсийн харьцаа 1:1 хамруулсан. Үр дүн: Судалгаанд оролцсон 14 настай хүүхдүүдийн ихэнх (8/10) нь хангалттай ус ууддагүй, 49 хувь нь шингэний дутагдалтай (min =32.1% max =70.1%) байв. Сургууль дээр цэвэр ус шууд уух боломж, хүүхдүүдийн биеийн усны эзлэхүүнд статистик ач холбогдол бүхий ялгаатайгаар нөлөөлж байна (р=0.002, Cohen’s d=0.49). Хүүхдүүдийн 69 хувь нь шээсний ерөнхий шинжилгээний өөрчлөлттэй ба тэдний ус уух хэрэглээ багатай, тэр тусмаа өглөө ус уудаггүй хүүхдүүдэд шээсний хувийн жингийн өөрчлөлт их байна. Ус дангаар нь уусан эсэхийг шээсний шинжилгээний хувийн жинд нөлөөлж буй эсэхийг Cohen’s d size effect ашиглан судлахад (d=0.53896) буюу дунд зэргийн нөлөөтэй байв. Хүүхдүүдийн шингэний дутагдал нь богино хугацааны анхаарал төвлөрөл, ой тогтоолтод бага зэргийн нөлөөтэй буюу шингэний дутагдалтай, дуталдалгүй хүүхдүүдийг харьцуулахад 0.1 нэгжийн ялгаатай байна. Дүгнэлт: Судалгаанд оролцсон 10 хүүхэд тутмын 8 нь ус хангалттай уудаггүй, улмаар шингэний дутагдалтай ба сургууль дээрээ цэвэр ус шууд уух боломж бүрдээгүй, өөрийн усны савны хэрэглэдэггүй нь нөлөөлж байв. Сургуульд хүүхдүүдэд цэвэр ус шууд уух боломж нөхцөл бүрдүүлж, хангах шаардлагатай байна. Шингэний дутагдалтай хүүхдүүдэд танин мэдэхүйн гүйцэтгэл буурч байгаа, дам байдлаар сурлагын дүнд нөлөөтэй байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Өнөрцэцэг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл