Хүүхдийн суулгалтыг Индра-4 эмээр эмчилсэн эмнэлзүйн судалгааны үр дүн
Түлхүүр үг:
Уламжлалт анагаах ухаан, Эмнэлзүйн судалгаа, Хүүхдийн суулгалтХураангуй
Үндэслэл: Хүүхдийн суулгалт нь хүүхдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгийн нэг бөгөөд дэлхийн хэмжээнд хүүхдийн нас баралтын хоёрт, хүүхдийн дунд зонхилон тохиолддог өвчний гуравдугаарт ордог. Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн суулгалтыг биеийн гурван гэмийн тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй гэж үздэг. Тус өвчний үед халууныг арилгаж, суулгалтыг зогсоох эмчилгээний үйлдэлтэй Индра-4 танг голлон хэрэглэдэг бөгөөд тус уламжлалт эмийн фармакологийн судалгаа хийгдсэн боловч эмнэлзүйн хүрээнд судалгаа хомс байна. Зорилго: Хүүхдийн суулгалтыг эмчлэхэд Индра-4 эмийн эмнэлзүйн нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааг тоон судалгааны арга, санамсаргүй хуваарилалттай, хяналтат (идэвхтэй), нууцлалгүй, нэг төвд хийгдэх эмнэл зүйн туршилт судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Эмнэлзүйн судалгааг итгэх магадлал Р=0.90ээс их, D=10%-ийн алдааны хуваарьтай байхаар нийт 150 хүүхдийг судалгаандаа хамруулж санамсаргүй хуваарилалтаар 2 бүлэгт 1:1 харьцаатайгаар хуваарилсан. Бид эмчилгээний бүлэгт Индра-4 танг 2-5 насны хүүхдэд 1.5 гр, 6-9 насны хүүхдэд 2 гр тунгаар өдөрт 2 удаа, харьцуулах бүлэгт Монтмориллонит нунтаг эмийг 2 гр тунгаар өдөрт 3 удаа уулгасан. Эмчилгээг бүлэг тус бүрд 7 хоног хийж, эмчилгээний өмнө, эмчилгээний 3, 5 дахь хоног болон эмчилгээний дараа эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг оноогоор үнэлж харьцуулан судалсан. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн. (2026.01.23 №2026/1-01). Үр дүн: Хоёр бүлгийн нас, хүйсийн бүтэц болон эмчилгээний өмнөх шинж тэмдгийн нийт онооны хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй (р>0.05) бөгөөд бүлгүүдийг харьцуулах боломжтой байв. Эмчилгээний 3, 5 дахь өдөр болон эмчилгээ дараа Индра-4 бүлгийн шинж тэмдгийн нийт оноо харьцуулах бүлгээс статистикийн ач холбогдол бүхий бага байв (р<0.001). Эмчилгээний үр дүнтэй байдал Индра-4 бүлэгт 92.0%, харьцуулах бүлэгт 78.7% байсан бөгөөд статистикийн ач холбогдолтой бүхий их байв (χ²=4.315, р=0.038). Шинж тэмдгийн онооны бууралтын хувь Индра-4 бүлэгт 90.97±4.14%, харьцуулах бүлэгт 61.32±5.24% байсан (t=28.072, р<0.001). Эдгээр үр дүн нь Индра-4 танг хүүхдийн суулгалтын шинж тэмдгийг бууруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад илүү үр дүнтэй байж болохыг харууллаа.-найруулга засах. Дүгнэлт: Индра-4 бүлэгт хүүхдийн суулгалтын үндсэн болон дагалдах шинж тэмдгүүдийн сайжрал, эмчилгээний нийт үр дүн, эдгэрэлтийн хувь нь харьцуулах бүлэгтэй харьцуулахад статистикийн хувьд ач холбогдол бүхий их байв. Энэ нь Индра-4 тан хүүхдийн суулгалтын эмчилгээний үр нөлөөг сайжруулах боломжтойг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
