Улаан хоолойн хөдөлгөөний үндсэн эмгэгийн зарим эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн
Түлхүүр үг:
Улаан хоолойн өндөр ялгаралт манометр, Улаан хоолойн хөдөлгөөний эмгэг, Горойх, Биеийн жингийн индексХураангуй
Үндэслэл: Улаан хоолойн өндөр ялгаралт манометр (УХӨяМ) нь хөдөлгөөний эмгэгийг оношлох үндсэн шинжилгээ ба 2022 оноос Монгол улсын эрүүл мэндийн салбарт энэхүү дэвшилтэт технологи нэвтэрснээр улаан хоолойн хөдөлгөөний эмгэгийн оношилгоо сайжирч байна. Энэхүү шинжилгээний үр дүнг судалсан судалгааны ажил хараахан хийгдээгүй байна. Зорилго: УХӨяМ-ын шинжилгээ хийгдсэн насанд хүрэгчдийн дунд улаан хоолойн хөдөлгөөний үндсэн эмгэгийг илрүүлэн, зарим эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: 2022 оны 9 дүгээр сараас 2026 оны 3 дугаар сарын хооронд Интермед эмнэлэгт УХӨяМ-ын шинжилгээ хийлгэсэн 1033 насанд хүрэгчдийг хамруулсан ретроспектив ажиглалтын судалгаа хийв. Манометрийн үр дүнг Чикагогийн ангилал 4 дүгээр ангиллын дагуу үнэлж, улаан хоолойн хөдөлгөөний үндсэн эмгэг болох ахалази, манометрийн шинжилгээгээр батлагдсан улаан хоолой ходоодны холбоос хэсгийн саад (УХХХС), улаан хоолойн доод хэсгийн спазм, хэт агшилттай улаан хоолой болон агшилтгүй улаан хоолойн эмгэгийг тодорхойлж, олон хувьсагчит логистик регрессээр олон хүчин зүйлийн хамаарлыг үнэлсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчдын 112(11.2%)-т улаан хоолойн хөдөлгөөний үндсэн эмгэг илэрсэн. Улаан хоолойн үндсэн эмгэгтэй өвчтөнүүдийн БЖИ нь улаан хоолойн хөдөлгөөн хэвийн эсвэл үр дүнгүй улаан хоолой гүрвэлзэх эмгэгтэй бүлгээс бага (24.7±4.9 ба 27.5±4.2 кг/м², p<0.001), горойх шинж (50.5% ба 21.3%, p<0.001) болон хөдөлгөөний эмгэг сэжиглэж илгээсэн хувь (70.5% ба 25.2%, p<0.001) өндөр байв. Тохируулсан шинжилгээгээр нас 10 жилээр нэмэгдэх (aOR 1.35; 95% CI 1.12–1.61), БЖИ нэг кг/м²-аар нэмэгдэх (aOR 0.90; 95% CI 0.85–0.95), горойх шинж ба (aOR 1.95; 95% CI 1.20–3.15), хөдөлгөөний эмгэг сэжиглэн илгээсэн байдал (aOR 5.47; 95% CI 3.22–9.31) нь үндсэн эмгэгтэй бие даасан холбоотой байлаа. Дүгнэлт: 1. УХӨяМ-ийн шинжилгээ хийгдсэн үйлчлүүлэгчдийн дунд хөдөлгөөний эмгэг 11.2%ийг эзэлж байна. 2. Хөдөлгөөний эмгэг сэжиглэн илгээгдсэн эмнэлзүйн үзүүлэлтүүдээс гадна нас нэмэгдэх, БЖИ буурах нь улаан хоолойн хөдөлгөөний эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунтөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
