Нисэхийн аюулгүй байдлын ажилтнуудын амны хөндийн эрүүл мэнд ба түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийн хамааралыг судалсан дүн
Түлхүүр үг:
Ажлын сэтгэлзүйн шаардлага, Стресс, Амьдралын чанар, Шүдний тулгуур эд, БруксизмХураангуй
Үндэслэл: Нисэхийн аюулгүй байдлын ажил нь өндөр хариуцлага, байнгын сонор сэрэмж, ээлжийн болон шөнийн ажлын зохион байгуулалт шаарддаг. Нисэхийн аюулгүй байдлын ажилтнуудын ажлын сэтгэлзүйн орчин, стресс, амны хөндийн үзүүлэлтүүдийн харилцан хамаарлыг үнэлсэн судалгаа хязгаарлагдмал байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Нисэхийн аюулгүй байдлын ажилтнуудын амны хөндийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг үнэлж, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшны загвараар хийж, 132 ажилтны мэдээллийг шинжилсэн. Ажлын сэтгэлзүйн орчныг JCQ, стрессийг PSS-10, амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанарыг OHIP-14, амны хөндийн эрүүл мэндийн өөрийн үнэлгээ, зан үйл болон эрсдэлт хүчин зүйлсийг ДЭМБ-ын Oral Health Surveys: Basic Methods (2013) удирдамжийн дагуу насанд хүрэгчдийн стандарт асуумжийн холбогдох асуултуудаар үнэлж, эмнэлзүйн үзлэгээр ШЦӨий эрчим, АХЭА-н үзүүлэлт (OHI-S), шүдний тулгуур эдийн байдал (CPI) болон шүдний элэгдлийг тодорхойлж, статистик боловсруулалт хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 39.22±8.24 жил байв. Ажлын сэтгэлзүйн шаардлага PSS-10-тай (r=0.248, p=0.004), PSS10 OHIP-14-тэй (r=0.215, p=0.013), OHI-S ба CPI-тэй (r=0.568, p<0.001) эерэг хамааралтай байлаа. Бруксизм 67.4%, шүдний элэгдэл 91.7%-д илэрч, бруксизмтай ажилтнуудын элэгдэлд өртсөн шүдний тоо их байв (p<0.001). Олон хүчин зүйлийн шинжилгээгээр PSS-10 (B=0.776; 95% ИИ 0.337–1.214; p=0.001) болон тамхи хэрэглэх эрсдэл (B=4.679; 95% ИИ 0.671–8.688; p=0.022) OHIP-14-ийн өндөр оноотой хамааралтай байв. Дүгнэлт: Ажлын сэтгэлзүйн шаардлага нь өөрийн мэдэрч буй стресстэй, стресс нь амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой амьдралын чанартай хамааралтай байв. Амны хөндийн эрүүл ахуй шүдний тулгуур эдийн байдалтай, бруксизм шүдний элэгдэлтэй хамааралтай байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
