Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын шингэний хэрэглээнд шим тэжээлийн боловсролын интервенцийн үзүүлэх үр нөлөө
Түлхүүр үг:
Шингэний дутагдал Шингэний талаарх мэдлэг АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Утас: 99107841Хураангуй
Үндэслэл: Өсвөр насанд шингэний дутагдал нь биеийн дотоод орчны гомеостаз үйл ажиллагааны тэнцвэр алдагдуулж, танин мэдэхүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Шингэн 2%-иар дутагдахад анхаарал төвлөрөлт, сэтгэн бодох чадвар буурдаг байна. Зорилго: Хичээлд суурилсан шим тэжээлийн боловсролын интервенцээр ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын шингэний дутагдлыг бууруулах. Арга, аргачлал: Судалгааг интервенцийн судалгааны загварыг ашиглан гүйцэтгэв. Судалгаанд оролцсон сурагчдын шингэний хэрэглээний дадлыг тодорхойлохдоо BEVQ-15 стандарт асуумж, шингэний хэрэглээний талаарх мэдлэгийг үнэлэхдээ Английн эрдэмтэн Kate Parmenter, Jon Wardle (1999) нарын Шим тэжээлийн ерөнхий мэдлэгийн стандарт асуумжийг өөрийн улсын онцлогт тохируулж асуумж хэлбэрээр боловсруулж ашиглав. Шингэний дутагдлын түвшнийг тодорхойлохдоо LE Armtsrong (1994) -ийн шээсний өнгөний лавлахыг ашиглав. Шим тэжээлийн боловсролын интервенцийг долоо хоногт нэг удаа, нийт таван долоо хоногийн турш явуулсан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт сурагчдын шингэний талаарх мэдлэгийг үнэлэхэд интервенцийн өмнө 90 сурагч (96%)-ийн мэдлэг хангалтгүй байсан бол интервенцийн дараа 46 сурагч (50%) болж буурсан байна. Сурагчдын шингэний дутагдлын түвшинг өлөн үеийн шээсний өнгөөр үнэлэхэд интервенцийн өмнө ба дараа үеийн шингэний дутагдлын түвшинд ач холбогдол бүхий (p<0.01) өөрчлөлт ажиглагдсан. Дүгнэлт: Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдад хичээлд суурилсан шим тэжээлийн боловсролын интервенцийг хэрэгжүүлснээр мэдлэг сайжирч шингэний дутагдлыг бууруулах боломжтой байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б. Лувсанлхүндэв, Д.Сайнцэцэг
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
