АШУҮИС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил хөтөлбөрөөр төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа

Зохиогчид

  • М.Лхамсүрэн АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил нийгмийн ухааны тэнхим Зохиогч
  • Д.Мөнх-Учрал АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн нийгмийн ажил нийгмийн ухааны тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

НЭМС, Утас: 99702194

Хураангуй

Үндэслэл: АНУ-ын Колумбын их сургууль 1898 онд анх нийгмийн ажилтныг бэлтгэж эхэлсэн байна.2 Монгол Улсын Их Сургууль 1997 оноос “Нийгмийн ажил” мэргэжлээр бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлж4, 2003 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль “Эрүүл мэндийн нийгмийн ажил” хөтөлбөрөөр элсэлт авч эхэлсэн бөгөөд 22 жилийн хугацаанд 405 мэргэжилтэн бэлтгэсэн байна.5-6 Төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа нь боловсролын чанар, мэргэжлийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.7 Иймд ЭМНА хөтөлбөрөөр төгсөгчдийн сэтгэл ханамжийг судлах шаардлагатай байна. Зорилго: АШУҮИС-ийн ЭМНА хөтөлбөрөөр төгсөгчдийн сэтгэл ханамжийг судлах. Арга, аргачлал: АШУҮИСийн ЭМНА хөтөлбөрийг 2007–2025 онд төгссөн 108 төгсөгчийг хамруулан тоон судалгааны арга, агшингийн судалгааны загвараар гүйцэтгэсэн.10 Сэтгэл ханамжийг 5 шатлалт Лайкертын үнэлгээгээр хэмжин, дундаж болон стандарт хазайлтыг тооцсон.15 Үр дүн: ЭМНА хөтөлбөрийн ерөнхий сэтгэл ханамж 3.64±0.84 оноо байв. Багш нарын заах арга зүй (4.13±0.78), хувь хүний болон мэргэжлийн ур чадвар (4.15±0.73), судалгааны ур чадвар (4.20±0.80), сургалт хийх, илтгэх ур чадвар (4.25±0.79) өндөр үнэлэгдсэн. Харин сургалтын материалын хүртээмж (3.17±0.95), хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцэх байдал (3.39±1.00), ажлын байрны үүрэг гүйцэтгэхэд эзэмшсэн мэдлэг, ур чадварын хангалт (3.43±0.92) харьцангуй бага үнэлэгдэв. Дүгнэлт: ЭМНА хөтөлбөрийн багшлах арга зүй, төгсөгчдийн мэргэжлийн болон хувь хүний чадамж өндөр үнэлэгдсэн боловч практик сургалт, сургалтын нөөц, хөдөлмөрийн зах зээлийн уялдааг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Мөнх-Учрал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-09-15

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл