Авагддаггүй шүдэлбэр хийхээр авагдсан хэвийг дижитал аргаар үнэлсэн дүн
Түлхүүр үг:
Нэмэлт силикон ба конденсацийн силикон, ПолимеризациХураангуй
Үндэслэл: Орчин үед шүдэлбэрийн ажлын хэвийг уламжлалт ба дижитал аргаар авдаг. Олон улсад авагддаггүй шүдэлбэрийн уламжлалт аргаар авсан ажлын хэвийг эмнэл зүйд болон in vitro үнэлсэн судалгааны ажлууд хийгдсэн байдаг.1-3 Дийлэнх судалгаанд хэвийг авах үед гарах алдаанд нөлөөлөх хүчин зүйлүүдээр үр дүнгүүдийг танилцуулсан4-6 бол хэвний материалын төрлөөр нь гарах алдааны талаар судласан судалгаа бага байдаг. Иймээс мэргэжилтнүүд ажлын хэвийг чанартай үнэлж байгаа эсэх, юунаас болж алдаа гарж байгаа болон нөлөөлөх хүчин зүйлүүдийн хоорондын хамаарлыг судлах нь согогыг зөв сэргээх үндэс болно гэж үздэг.7-16 Шүдэлбэрийг хийхэд тухайн материалын шинж чанар, хэрэглэх технологи, аргачлал нь ажлын үр дүнд шууд нөлөөтэй байдаг.17-19 Хэвийг авч буй арга техник, согогын хэмжээ болон бусад нөлөөлж болох хүчин зүйлүүдийг холбож судлаагүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Авагддаггүй шүдэлбэрийн ажлын хэвний эмнэл зүйн алдаанд нөлөөлөх хүчин зүйлүүдийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвараар 2025 оны 5-сараас 2025 оны 11 сард АШУҮИС-ийн НАСТЭ-ийн лаборатори болон Улаанбаатар хотын Changed Goods, Сүлд шүдний лабораторуудыг түшиглэн авагддагүй шүдэлбэр хийгдэхээр захиалгын дагуу ирсэн ажлын нийт 80 хэвийг халдваргүйжүүлж хуурайшуулсны дараа хэвний алдаанд нөлөөлж болох хүчин зүйлүүдийг Model: MD-ID0400 Dijital 3D Scanner төхөөрөмж ашиглаж шинжилсэн. Үр дүн: Нийт судалгаанд хамрагдсан 18-52 насны хэв авагдсан хүний 65% (54) нь эрэгтэй, 35% (26) нь эмэгтэй байсан бөгөөд дундаж нас нь 35.2±3.5 жил байв. Шүдний эмнэлэгүүдээс авагддагүй шүдэлбэр хийгдэхээр ирсэн хэвийг дижитал аргыг ашиглан мэдээлэлийг цуглуулан дүн шинжилгээ хийхэд материалийн төрлөөр бүх хэв 100% нэмэлт силиконоор авагдсан ажил байв. Захиалгаар ирсэн шүдэлбэр хийгдэх ажлын хэвнүүдийн 8.00±3.53 нь алдаатай хэв байсан. Дүгнэлт: 1. Согог заслын практикт материалын шинж чанар алдааны нөлөөлөлөөс хамааран эмнэлэгүүд нэмэлт силиконыг авагддагүй шүдэлбэрийн хэвийг авахад илүүтэйгээр ашиглаж байна. Нийт ажлын хэвний 8.00±3.53 алдаатайгаар авагдсан байна. 2. Хэв авсан арга аргачлалаар гарсан алдаа нэг үе шатаар 7.78±3.9, хоёр үе шатаар 8.03±3.51 (p<0.843).
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Баатархүү, Б.Сапаар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
